С. Батбаатар: уих-ын дарга, ерөнхий сайдын цалин нэмэгдээгүй

Zindaa

С. Батбаатар: уих-ын дарга, ерөнхий сайдын цалин нэмэгдээгүй"

Play all audios:

Loading...

УИХ-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙД НАР ЦАЛИНГАА ХОЁР ДАХИН НЭМСЭН ГЭСЭН АГУУЛГАТАЙ НИЙТЛЭЛ ӨЧИГДӨР НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ТАВИГДСАН. ЭНЭ ТАЛААР УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА


С.БАТБААТАРААС ТОДРУУЛЛАА. ------------------------- -SAID.MN САЙТЫН МЭДЭЭЛЛИЙГ ҮЗСЭН ҮҮ. КОРОНАВИРУСИЙН ЦАР ТАХЛЫН ЭНЭ ХҮНД ҮЕД УИХ-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙД, БУСАД ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН


ТУШААЛТАН, ДАРГА НАР ЦАЛИНГАА НЭМСЭН ТУХАЙ БАЙСАН. -Коронавирусийн цар тахлын цаг үетэй холбох хэрэггүй байх. Засгийн газрын 2019.12.25-ны 472 дугаар тогтоолоор төрийн нийт албан хаагчдын


цалин 8 хувь нэмэгдсэн. Түүнээс хойш огт нэмэгдээгүй. 2019 оны сүүлч гэхээр цар тахлын үетэй хамаарахгүй л дээ. -ЗАСГИЙН ГАЗРЫН 2020 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 75 ДУГААР ТОГТООЛЫГ ДУРДСАН БАЙСАН Л


ДАА. -Тэр 75 дугаар тогтоол төрийн улс төрийн албан тушаалтан буюу УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хамаарахгүй. Өөрөөр хэлбэл УИХ-ын дарга, Ерөнхий сайдын цалин нэмэгдээгүй. -ДАРГА НАР УДААН


ЖИЛИЙН, ЗЭРЭГ ДЭВИЙН ГЭЭД ОВОО НЭМЭГДЭЛ АВДАГ ЮМ БИШ ҮҮ? -Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд бол улс төрийн албан тушаалтан гэж би сая хэлсэн. Эдгээр хүмүүст төрийн алба


хаасан хугацааны, зэрэг дэвийн гэх нэмэгдэл байдаггүй юм. Төрийн жинхэнэ албан хаагч буюу захиргааны, тусгай албан тушаалтанд л хамаардаг ойлголт.    -ЦАЛИНГАА НЭМЭЭД 2021 ОНЫ НЭГДҮГЭЭР


САРЫН 1-НЭЭС 8.0 САЯ ОРЧИМ ТӨГРӨГ АВНА ГЭЖ БИЧСЭН БАЙСАН. -Ийм хэмжээний цалинг хувийн компанийн захирлууд л авдаг байх. Төрийн өмчит зарим компанийн захирал 8-10 сая төгрөгийн цалин авдаг


байж магадгүй мэдээлэл саяхан гараад байсан. Төрийн албан хаагчдаас хамгийн өндөр цалинтайд тооцогддог шүүгч нарын цалин ч наад яриад байгаа 8.0 саяын чинь талд нь ч хүрэхгүй. Сэтгүүлч нөхөд


маань буруу ойлголт, ташаа мэдээллээр олон нийтэд энэ мэт буруу мэдээлэл түгээхгүй баймаар байна. Ялангуяа цар тахлын энэ хүнд цаг үед. Олсон мэдээллээ сайтар нягтлах, холбогдох эх


сурвалжаас нарийвчлан тодруулах нь сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны наад захын шаардлага шүү дээ.


Trending News

2020 оны трэнд өнгө ба загвар

“Pantone” гэх өнгөний хүрээлэн 2020 оны трэнд өнгөөр классик хөх өнгийг нэрлэжээ. Тэгвэл өдөр бүр, ялангуяа ажилдаа өмсө...

Л. Болд: төрийн нууц задалъя, хариуцлага хүлээхэд бэлэн

  УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн цахим хуудаснаа ИЛ ЗАХИДАЛ нийтэлжээ. ТЭРБЭЭР ИЛ ЗАХИДАЛДАА "Төрийн нууц задалъя. Сэж...

Г. Баасан: сех-нд хэрэгт холбогдсон хүнийг нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг хүргүүлнэ

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр /2020.04.21/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус зөвлөлийн ...

Хуссан абусалех, защитник

Не удалось загрузить данные Пожалуйста, попробуйте обновить страницу Обновить...

Жолоочид нь мэдэгдэлгүй машин ачихыг "хориглолоо"

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим ...

Latests News

Г. Солтан гэм буруугаа хүлээсэн тул ерөнхийлөгч түүнд уучлал үзүүлжээ

УИХ-ын гишүүн асан Г.Солтанд өчигдөр /2021.03.25/ Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлсэн аж. Түүнийг өнгөрсөн оны арванх...

Бетон зуурмагийн кранаас унаж, амь насаа алджээ

Өнгөрөгч амралтын өдөр кранаас хүн унаж нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллага...

Б. Цэцэг: залхуу хүн ядуу амьдардаг!  

Өнөөдөр "Тв9" телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр 30, 26 настай эгч дүү өрх толгойлсон хоёр эмэгтэй хүүхдээ өсгө...

Billboard: "the hu" хамтлаг австралид хөл хорионд оржээ

Дэлхий дахиныг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас рок хөгжмийн нэгэн шинэ үзэгдэл болсон "The HU" хамтлаг А...

Г. Дамдиннямыг байнгын хорооны даргаар томилохыг дэмжлээ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2021.03.30/ хуралдаанаар Байнгын хорооны даргы...

Top