Г. Баасан: сех-нд хэрэгт холбогдсон хүнийг нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг хүргүүлнэ

Zindaa

Г. Баасан: сех-нд хэрэгт холбогдсон хүнийг нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг хүргүүлнэ"

Play all audios:

Loading...

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр /2020.04.21/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус зөвлөлийн дарга Г.Баасан "УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө авлигын асуудлыг


хөндөх нь зүйтэй. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Тэд улс орны хувь заяаг шийддэг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулсан парламент нь шударга байх


зарчмыг хэрэгжүүлж чадаагүй. Тиймээс энэ удаагийн ээлжит сонгуулийн өмнө УИХ-ыг шударга болгох хэрэгтэй. Ингэж байж шударга ёс тогтоно. Болохгүй бүхэн парламентад байна. Оргилд нь ийм бохир


байхад доод шатанд шударга байна гэж байхгүй" хэмээн мэдээллийнхээ эхэнд онцоллоо. Түүнчлэн "Сонгуулийн хувьсгал хийж, шударга ёсыг тогтооно. УИХ-аас нэр дэвших гэж байгаа хүмүүс


ямар зардал гаргах нь тодорхой. Нэг нэр дэвшигч 360-774 сая төгрөг зарцуулна. УИХ-ын гишүүний дөрвөн жилийн цалинг дунджаар аваад үзэхэд 96 сая төгрөг байна. Гэтэл 774 сая төгрөг хүртэлх


мөнгөөр сонгууль хийж байна. Ийм байхад авлигын хэрэг буурахгүй. Иргэд ч сонголтгүй сонголтыг тулгаад байна гэх гомдол ирж байна. Тиймээс СЕХ-нд шаардлага хүргүүлж байна. Хуулийнхаа хүрээнд


гэмт хэрэгт холбогдож байсан хүний нэрийг зарлаач ээ, битгий нэр дэвшүүлээч ээ гэдэг шаардлагыг долоо хоногийн хугацаатай хүргүүлж байна. Энэхүү шаардлагыг бас Улсын Ерөнхий прокурор болон


АТГ-т хүргүүлж байна" хэмээн ярилаа.  


Trending News

Жолоочид нь мэдэгдэлгүй машин ачихыг "хориглолоо"

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим ...

Г. Баасан: сех-нд хэрэгт холбогдсон хүнийг нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг хүргүүлнэ

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр /2020.04.21/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус зөвлөлийн ...

Сүхбаатар: заавал очих 7 газар

Өглөөний сонин өнөөдрийн дугаартаа Сүхбаатар аймгийн үзэсгэлэнт газруудыг танилцуулж байна. Сүхбаатар аймгийн нутагт орш...

Хоёр удаагийн эдийн засгийн бүтэн мөчлөг бий болжээ

Манай улсад 2003-2016 оны хооронд хоёр удаагийн эдийн засгийн бүтэн мөчлөг бий болжээ. Эдийн засгийн мөчлөгийг бий болго...

Сүхбаатар аймгийнхан д. Сүхбаатар жанжнаа хүндэтгэж байна

  Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар Д.Сүхбаатар жанжны 125 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг...

Latests News

Азийн хамгийн царайлаг 100 залууг шалгаруулжээ

King Choice цахим хуудас Ази тивийн хамгийн царайлаг 100 залууг шалгаруулжээ. Санал асуулгад нийт 104 сая хүн оролцсон б...

Ковид-19: сахилга батгүй байгаа тул украин гадаадаас иргэдээ авахгүй

Украины Дотоод хэргийн сайд Арсен Аваков коронавирусний халдварын үед гадаадад байгаа украинчуудыг эх оронд нь эргүүлэн ...

П. Цагаан: эдийн засгийн хөгжлийг орон нутгийн хөгжилгүйгээр төсөөлөшгүй

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс санаачлан зохион байгуулж байгаа "Төвийн бүсийн өрсөлдөх...

Дуучин батсайхан: ”амнаас нь нэг аятайхан авиа гардаг хүн бүр дуучин болдог болчихож”

_Энэ цаг үед Өмнөговь аймгаас төрж гарсан Монгол улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, авьяаслаг дуучин бол СТА, дуучин Т...

Цэргийн цээрлэл буюу хаалттай хөшигний цаана

1970-аад оны үеэс Зэвсэгт хүчний дайчид, хугацаат цэргийн албан хаагчдын хоорондын дүрмийн бус харилцааг зогсоох, дэглэг...

Top