Г. Дамдиннямыг байнгын хорооны даргаар томилохыг дэмжлээ

Zindaa

Г. Дамдиннямыг байнгын хорооны даргаар томилохыг дэмжлээ"

Play all audios:

Loading...

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2021.03.30/ хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны даргаар ажиллаж


байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдсон тул тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн. Иймээс УИХ дахь олонхын бүлгээс тус


Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа танилцуулсан юм.  Тэрбээр танилцуулгадаа, Г.Дамдинням


нь 2004 онд МУБИС-ийг нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжлээр, 2005-2007 онд МУБИС-ийг улс төр судлалын магистр, 2013-2016 онд Бритиш Колумбын их сургуулийг уул уурхайн засаглал, бодлого


судлалын магистрийн зэрэгтэйгээр  тус тус төгссөн. 2008-2009 онд Байгаль орчны сайдын зөвлөх, 2009-2010 онд БСШУ-ны сайдын зөвлөх, 2010-2013 онд ШУТИС-ийн Нийгмийн хөгжлийн проректор, 2015


онд Бритишийн Колумбын их сургуулийн судлаач, 2017 онд “Прокон Майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар,  2020 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна гэв.  Хэлэлцэж буй


асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27.1, 27.2-д заасны дагуу Байнгын хорооны даргыг


Байнгын хорооны гишүүдээс сонгох, Байнгын хорооны гишүүдийн дотроос олонхын саналаар нэр дэвшүүлэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон


гишүүдийн олонх нэр дэвшигчийг дэмжсэн бол Байнгын хорооны даргыг сонгох тухай тогтоол батлагдсанд тооцно гэж тус тус заасны дагуу санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон 15 гишүүний


15 нь Улсын Их Хурлын гишүүн Гонгорын Дамдиннямыг тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ. 


Trending News

Айлчлалын тойм| хэлэлцээ + түншлэлийн ахиц + хамтарсан мэдэгдэл

_МАНАЙ СУРВАЛЖЛАГЧ ТОКИО ХОТООС МЭДЭЭЛЖ БАЙНА._  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар...

Батлагдсан тохиолдол хууль бусаар архангай аймаг руу зорчжээ

Архангай аймагт коронавирусний халдвар авсан байж болзошгүй хэд хэдэн сэжигтэй тохиолдол илэрсэн талаар бид өмнө нь мэдэ...

Уралдааны морио алж идсэн 18 настай тамирчин бүсгүй

Скандинавын охид дэлхийн цахим ертөнцийг эзэлж эхэлжээ. Экологийн төлөө тэмцэгч швед охин Грета Тунберг хэвлэл мэдээллий...

Ургац хураах, мал төллөх үеэр махны экспортыг зогсооно

НЭГ СЭДВЭЭР - МАХНЫ ҮНЭ ба ЭКСПОРТ   ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО, З...

Н. Алтанхуяг: манан-гийн толгойлогч нь ц. Элбэгдорж, м. Энхболд

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сэтгүүлчдэд хандан Монголын төрд үүсээд байгаа МАНАН бүлэглэлд ямар хүмүүс ба...

Latests News

Г. Дамдиннямыг байнгын хорооны даргаар томилохыг дэмжлээ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2021.03.30/ хуралдаанаар Байнгын хорооны даргы...

Ургац хураах, мал төллөх үеэр махны экспортыг зогсооно

НЭГ СЭДВЭЭР - МАХНЫ ҮНЭ ба ЭКСПОРТ   ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО, З...

Н. Алтанхуяг: манан-гийн толгойлогч нь ц. Элбэгдорж, м. Энхболд

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сэтгүүлчдэд хандан Монголын төрд үүсээд байгаа МАНАН бүлэглэлд ямар хүмүүс ба...

Төсвийн байнгын хорооны даргаар б. Чойжилсүрэнг улираан томилов

Төсвийн байнгын хороо өнөөдөр /2019.05.07/ хуралдаж Байнгын хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж буй асууд...

Ан-аас нэр дэвшигч д. Ганхуяг санал тоолуулахаас айж байна

 Ардчилсан Нам энэ жилийн сонгуульд ялалт байгууллаа хэмээн хэдийнэ мэдээлэл хийж, баяраа тэмдэглэж эхлээд байна.Энэ жил...

Top