Хятадын тал “чингис хаан” нэрийг ашиглахгүй байхыг шаарджээ
Хятадын тал “чингис хаан” нэрийг ашиглахгүй байхыг шаарджээ"
Play all audios:
Францын Бретань мужийн Нант хотод төлөвлөж байсан Чингис хааны үзэсгэлэнгийн сурталчилгаанд “Чингис хаан”, “Монгол”, “Эзэнт гүрэн” гэх гурван нэршлийг ашиглахгүй байхыг Хятадын тал шаарджээ.
Бретанийн түүхийн хүрээлэнгээс зохион байгуулж ирсэн уг үзэсгэлэн энэ жил “Монголын их хаан Чингис хаан” нэртэйгээр гарах гэж байсан юм. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөж байсан
үзэсгэлэнг хойшлуулжээ. “Бид өөрсдийнхөө байр суурийг хамгаалах, түүхэн нөхцөл байдлыг бодитоор харуулахыг хүссэн учраас үзэсгэлэнгээ гурван жилийн хугацаагаар хойшлууллаа” гэж _БРЕТАНИЙН
ТҮҮХИЙН МУЗЕЙН ЗАХИРАЛ БЕРТРАН ГУЛЛЬЕ ЯРЬЖЭЭ._ Үзэсгэлэнг зохион байгуулагчдын хэлж байгаагаар үзэсгэлэнгийн тараах материал, таниулах нэвтрүүлэг зэрэгт дээр дурдсан гурван үгийг ашиглахгүй
байхыг анхааруулсан байна. Үзэсгэлэнг Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотын угсаатны зүйн музейтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөж байсан аж. Улмаар үзэсгэлэнд дэлгэх үзмэрүүдийг
Хөх хотын музейгээс авчрахаар төлөвлөж байсан ч ийнхүү тодорхой хугацаагаар хойшлуулжээ. Хятадын засаг захиргаанаас Өвөр Монголд баримталж буй хэлний бодлого, түүнээс үүдсэн тэмцэлтэй
холбоотойгоор хэтэрхий нэг талыг барьсан нэр, нэршил ашиглахгүй байхыг хүссэн гэх мэдээлэл байгаа бөгөөд Бретанийн түүхийн музейн захиргаанаас үүнийг “цензур” гэж онцлоод, үүсээд буй
асуудлыг лавшруулна гэж мэдэгджээ. Францад зохион байгуулах байсан үзэсгэлэнгийн асуудлаар Парис дахь Хятадын консулын газраас одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. _ЭХ СУРВАЛЖ: THE
GUARDIAN_
Trending News
Entrеe gold-ыг оюутолгойд үлдээвэл монгол улс 26 хувьтай л хоцорноОюутолгойн бас нэг эзний суудалд багагүй хугацаанд суусан Канадын Entrеe Gold Inc компанид баяртай гэж хэлэх боломж олд...
Сүхбаатар: заавал очих 7 газарӨглөөний сонин өнөөдрийн дугаартаа Сүхбаатар аймгийн үзэсгэлэнт газруудыг танилцуулж байна. Сүхбаатар аймгийн нутагт орш...
Г. Баасан: сех-нд хэрэгт холбогдсон хүнийг нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг хүргүүлнэАТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр /2020.04.21/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус зөвлөлийн ...
ЗИНДАА - Таныг тодорхойлно!Нийтлэлчид ТВ8Өглөөний сонин Аудио зохиолЗиндаа СэтгүүлMobile TVПүрэв2025.05.22Эхлэл Улс төр Сонгууль-2024 5Ш АЖИЛЛАГАА ...
Хуссан абусалех, защитникНе удалось загрузить данные Пожалуйста, попробуйте обновить страницу Обновить...
Latests News
Өмгөөлөгч нар 449 хэрэгт яллагчийн саналаас доогуур ял оноолгожээХууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төв нь нийслэлийн найман дүүрэг, 21 аймгийн Засаг даргын ...
Сонгуулийг сонирхолтой болгоё...Zindaa.mn сайт УИХ, Нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийг угтан өөрийн “СОНГУУЛЬ” дэд сайтын үйл ажиллагааг сурт...
Ерөнхийлөгч х. Баттулгын цэцэд нөлөөлөх оролдлогын үргэлжлэл2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд буюу маргааш Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болно. Тус хуралдаанаар Үнд...
Ц. Гансүрэн: ц. Амгаланбаатар “хоёр ах тусалж байгаа” гэж хэлдэг байсан. Тэр нь тагнуулынхан байх_С.ЗОРИГ АГСНЫ АМИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГЭЭР ЯЛ СОНССОН Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРЫГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН ЭРҮҮДЭН ШҮҮСЭН Б...
Байгаль нуур, ангар мөрний хувь заяа монголчуудаас хамаарнаМанай улс цөлжиж, экологийн тэнцвэр алдагдаж буй өнөө цагт ОХУ-аас манай усны эх бүрдэц газруудад анхаарал хандуулахаар ...