Entrеe gold-ыг оюутолгойд үлдээвэл монгол улс 26 хувьтай л хоцорно

Zindaa

Entrеe gold-ыг оюутолгойд үлдээвэл монгол улс 26 хувьтай л хоцорно"

Play all audios:

Loading...

 Оюутолгойн бас нэг эзний суудалд багагүй хугацаанд суусан Канадын Entrеe Gold Inc компанид баяртай гэж хэлэх боломж олдож байх шиг байна. Учир нь тус компанийн лицензтэй холбогдсон ЭБЭХЯ-ны


шийдвэрийг хүчингүй болгосон гэх мэдээллийг Уул уурхайн яамнаас өгч байна. Эцэслэн шийдвэрлэх чиглэлийг Ашигт малтмалын газарт өгөөд байгаа аж. Монголын тал одоогоор Оюутолгой төслийн нийт


хувь хэмжээний 34 хувийг нь эзэмшигч байх ёстой атал, Entrеe Gold Inc гэх компани нэгээхэн хэсгийнх нь эзэмшигч болчихсон тул, эцсийн дүндээ манай улс нийт нөөцийнх нь 70-80 хувийнх нь 34


хувийг л эзэмшигч болчихоод байгаа талаар сүүлийн үед л хүчтэй ярьцгаасан. Уг нь Entree Gold компанийн хайгуулын лицензийг Оюу толгой компанид ашиглалтын лиценз болгон шилжүүлнэ гэж гэрээнд


заасан ч, лицензийг шилжүүлэх явцдаа тухайн үеийн кадастр, төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр тэр 20, 30 хувь нь өөр компанид очихоор болсон нь хууль зөрчсөн асуудал гэдгийг


салбарын сайд хэлж байсан. Тэгвэл энэ асуудал шийдвэрлэгдэх нь шиг байна. Үндэслэлийг нь харвал гэрээнд заасны дагуу Оюутолгойн мэдэлд шилжүүлэх ёстой лицензийг тухайн үеийн ЭБЭХ-ий сайд эрх


үүргийнхээ хэр хэмжээг хэтрүүлэн  Entrеe Gold Inc-д өгсөн гэж ойлгогдож байна. Тодруулбал, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд заасан 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг


Ашиглалтын тусгай зөвшөөрөл /лиценз/ болгосон үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийг зөрчсөн байжээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд 2009.09.06-ны өдөр хоёр тал


гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсан өдрөөс хойш 21 хоногийн дараа буюу 2009.10.27-ны өдөр өмнөх ЭБЭХЯ-ны сайдын тушаалыг үндэслэн уг ашиглалтын лицензийг Антре Гоулд компанид шийлжүүлсэн


байна. Ашигт малтмалын тухай хуулийн 25.1-д зааснаар Хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгох асуудал нь яамны сайдын эрхлэх асуудал биш, төрийн захиргааны байгууллага буюу Ашигт


малтмалын газрын шийдэх асуудал байжээ. Тиймээс Уул уурхайн сайд ЭБЭХ-ний сайдын 2009 оны тушаалыг хүчингүй болгож, АМГ-т уг асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх чиглэлийг өгөөд байгаа аж.  


Хэрэв Антре Гоулд компанийн эзэмшиж буй ашиглалтын лиценз энэ чигээрээ хэрэгжих тохиолдолд энэ лицензийн доорхи баялагийг ашиглаад олох ашиг, орлогын 34 хувь Монгол Улсад ирэх биш, 26 орчим


хувь нь ирэхээр байгаа юм байна. Түүнчлэн эдгээр лицензийн асуудлыг Оюутолгойн бүлэг ордын хүрээнд шийдвэрлээгүй тохиолдолд Монголын талын ногдол ашиг 1.5 тэрбум орчим доллараар буурахаар


байгаа аж. Уул уурхайн яамны тооцоолсноор эдгээр лицензийн доор Оюутолгойн бүлэг ордын нийт нөөц, тухайлбал зэсийн нөөцийн 18 хувь, алтны 32.6 хувь, мөнгөний 23.5 хувь, молибдений 87.9 хувь


бий гэнэ. Тэгэхээр энд Оюутолгойн гэрээг байгуулахад онцгой үүрэгтэй оролцсон гурван сайдын нэг Д.Зоригтын хариуцаж ажиллаж байсан ЭБЭХЯ-ны хариуцлагагүй шийдвэрийн тухай яригдаж байна. Зүй


нь яамны сайдын эрх үүргийн хүрээнд бус төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмалын газрын шийдэх ёстой асуудлыг өмнүүр нь ороод шийдчихсэн аж. Ямартай ч Монгол дахь Хойд Хюго


Үргэлжлэл Орд болон Херуга порфирийн зэсийн хоёр ордод өндөр ач холбогдол өгдөг гэдгээ албан ёсоор мэдэгдээд байсан Entrеe Gold Inc компанийн лицензтэй холбоотой асуудал ийм маягаар


шийдэгдэх нь байна. Ер нь бол Entrеe Gold Inc-ийн хувьцааны 13 хувийг Рио Тинто, 11 хувийг Айвенхоу Майнз компани эзэмшдэг гэхээр энэ гурван компанийн Оюутолгой дахь эрх ашигт  тийм ч их


зөрүү байхгүй байж мэдэх л юм. Э.Болорхажид


Trending News

Ноён бондгор эрчимтэй жингээ хасаж, тэсрэлт хийнэ

Дуучин Ноён Бондгор буюу Ц.Амарбаяр гэргий Б. Золзаяагийн хамт “Fat to Fit”  хэмээх цуврал контентийг үзэгчдийн хүртээл ...

Сүхбаатар: заавал очих 7 газар

Өглөөний сонин өнөөдрийн дугаартаа Сүхбаатар аймгийн үзэсгэлэнт газруудыг танилцуулж байна. Сүхбаатар аймгийн нутагт орш...

Г. Баасан: сех-нд хэрэгт холбогдсон хүнийг нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг хүргүүлнэ

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр /2020.04.21/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус зөвлөлийн ...

Entrеe gold-ыг оюутолгойд үлдээвэл монгол улс 26 хувьтай л хоцорно

 Оюутолгойн бас нэг эзний суудалд багагүй хугацаанд суусан Канадын Entrеe Gold Inc компанид баяртай гэж хэлэх боломж олд...

Жолоочид нь мэдэгдэлгүй машин ачихыг "хориглолоо"

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим ...

Latests News

Азийн хамгийн царайлаг 100 залууг шалгаруулжээ

King Choice цахим хуудас Ази тивийн хамгийн царайлаг 100 залууг шалгаруулжээ. Санал асуулгад нийт 104 сая хүн оролцсон б...

Ковид-19: сахилга батгүй байгаа тул украин гадаадаас иргэдээ авахгүй

Украины Дотоод хэргийн сайд Арсен Аваков коронавирусний халдварын үед гадаадад байгаа украинчуудыг эх оронд нь эргүүлэн ...

П. Цагаан: эдийн засгийн хөгжлийг орон нутгийн хөгжилгүйгээр төсөөлөшгүй

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс санаачлан зохион байгуулж байгаа "Төвийн бүсийн өрсөлдөх...

Дуучин батсайхан: ”амнаас нь нэг аятайхан авиа гардаг хүн бүр дуучин болдог болчихож”

_Энэ цаг үед Өмнөговь аймгаас төрж гарсан Монгол улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, авьяаслаг дуучин бол СТА, дуучин Т...

Цэргийн цээрлэл буюу хаалттай хөшигний цаана

1970-аад оны үеэс Зэвсэгт хүчний дайчид, хугацаат цэргийн албан хаагчдын хоорондын дүрмийн бус харилцааг зогсоох, дэглэг...

Top