Нийслэлийг удирдах дараагийн хүн хэн бэ?

Zindaa

Нийслэлийг удирдах дараагийн хүн хэн бэ?"

Play all audios:

Loading...

Хууль тогтоох төрийн дээд байгууллагын төлөөллийг сонгох найм дахь удаагийн сонгууль болж өнгөрлөө. УИХ-ын 2020 оны оны сонгуульд нийслэлийн ИТХ-аас 10 хүн нэр дэвшсэнээс гурав нь


олонхын саналаар гишүүн болов. Тэдний нэг нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан. Тэгэхээр нийслэлийн Засаг даргыг шинээр сонгож, томилох шаардлага


гарч байгаа юм. Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатар хотод амьдарч, ДНБ-ий 70 орчим хувийг энд үйлдвэрлэж байна. Тэгэхээр нийслэлийн ахуй амьдралыг авч явах хүн


туршлага, мэдлэг боловсролоор түүчээ нэгэн байх ёстой болов уу. Мөн нийслэлийн ИТХ-тай гар нийлж, хамтран ажиллах чадвартай байх нь чухал. Учир нь 2016 оны сонгуулийн дараа


нийслэлийн Засаг даргаар С.Батболдыг томилсон хэдий ч ИТХ-ын гишүүн биш тул ойлголцож ажиллаж чадаагүй. Тийм учраас С.Батболд ажлаа өгч, С.Амарсайханыг нийслэлийн ИТХ дотроосоо


томилсон байдаг. 2020 оны сонгууль дуусахтай зэрэгцээд цахим орчинд нийслэлийн дараагийн Засаг дарга хэн байх талаар таамаг хөвөрч эхэллээ. Өдгөө хотын орлогчийн албыг хашиж буй


Ж.Батбаясгаланг Засаг даргад томилж магадгүй гэх хүмүүс байна. Гэвч олонх нь түүний улс төрийн замнал, эдүгээг хүртэл хашсан алба нь Засаг даргад тэнцэхгүй болохыг хэлж байна. Цөөнгүй


жил нийслэлийн удирдлагын багт ажиллаж байгаа ч гүйцэтгэгчийн үүрэг л гүйцэтгэж байсан тул ийн тэнцэхгүй гэж тэд үзэж буй бололтой. Нийслэлийн Засаг даргын суудал эзгүйрэхтэй


зэрэгцээд хотын орлогч Б.Отгонсүхийг дараагийн "залгамжлагч" гэсэн мэдээлэл мөн гарч ирэв. Хаанаас нисгэсэн бор шувуу вэ гэдэг нь тодорхойгүй ч Б.Отгонсүхийг ялалт


байгуулсан МАН-аас Засаг даргаар томилохгүй нь тодорхой. Ж.Батбаясгалан бодвол Б.Отгонсүх улс төрд "нялх ногоо". Хийсэн, бүтээснээрээ ч "балчир". Тиймээс орон


нутгийн сонгууль дөхөж байгаа энэ эгзэгтэй үед МАН хэнийг нийслэлийн Засаг даргад томилох вэ гэдэг нь анхаарал татаад буй биз. 2016 онд нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн


олонх нь улс төрд шинэ. Тийм учраас С.Амарсайханыг Засаг даргад дэмжсэн хэрэг. Мөн нийслэлийн ИТХ-ын даргад мэдлэг, туршлагыг харж Р.Дагвыг томилсон нь үнэн. Тэгэхээр өдгөө нийслэлийн


Засаг даргын албанд тэнцэх боломжтой хүн нь Р.Дагва гэсэн яриа хүчтэй өрнөж байна.  МАН-ынхан УИХ-д үнэмлэхүй ялалт байгуулсан ч нийслэлд ялалтаа бататгах нь Засаг даргын томилгооноос


эхлэх болов уу.


Trending News

Сүхбаатар: заавал очих 7 газар

Өглөөний сонин өнөөдрийн дугаартаа Сүхбаатар аймгийн үзэсгэлэнт газруудыг танилцуулж байна. Сүхбаатар аймгийн нутагт орш...

Г. Баасан: сех-нд хэрэгт холбогдсон хүнийг нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг хүргүүлнэ

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр /2020.04.21/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус зөвлөлийн ...

Жолоочид нь мэдэгдэлгүй машин ачихыг "хориглолоо"

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим ...

Сүхбаатар аймгийнхан д. Сүхбаатар жанжнаа хүндэтгэж байна

  Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар Д.Сүхбаатар жанжны 125 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг...

“king tug”-ийн өрсөлдөгчөөс коронавирус илэрчээ

Ц.ЭНХТҮВШИН , “ ТАВАН ЦАГАРИГ”. Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимп, дэлхийн мөнгөн медальт, Мэргэж...

Latests News

Азийн хамгийн царайлаг 100 залууг шалгаруулжээ

King Choice цахим хуудас Ази тивийн хамгийн царайлаг 100 залууг шалгаруулжээ. Санал асуулгад нийт 104 сая хүн оролцсон б...

Ковид-19: сахилга батгүй байгаа тул украин гадаадаас иргэдээ авахгүй

Украины Дотоод хэргийн сайд Арсен Аваков коронавирусний халдварын үед гадаадад байгаа украинчуудыг эх оронд нь эргүүлэн ...

П. Цагаан: эдийн засгийн хөгжлийг орон нутгийн хөгжилгүйгээр төсөөлөшгүй

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс санаачлан зохион байгуулж байгаа "Төвийн бүсийн өрсөлдөх...

Дуучин батсайхан: ”амнаас нь нэг аятайхан авиа гардаг хүн бүр дуучин болдог болчихож”

_Энэ цаг үед Өмнөговь аймгаас төрж гарсан Монгол улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, авьяаслаг дуучин бол СТА, дуучин Т...

Цэргийн цээрлэл буюу хаалттай хөшигний цаана

1970-аад оны үеэс Зэвсэгт хүчний дайчид, хугацаат цэргийн албан хаагчдын хоорондын дүрмийн бус харилцааг зогсоох, дэглэг...

Top