“king tug”-ийн өрсөлдөгчөөс коронавирус илэрчээ

Zindaa

“king tug”-ийн өрсөлдөгчөөс коронавирус илэрчээ"

Play all audios:

Loading...

Ц.ЭНХТҮВШИН , “ ТАВАН ЦАГАРИГ”. Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимп, дэлхийн мөнгөн медальт, Мэргэжлийн боксын IBO ( International Boxing Organization) холбооны 57,2


кг-ийн жингийн Дэлхийн аварга болж, WBC ( World boxing council) холбооны 57,2 кг-ийн жинд Дэлхийн аварга цол, бүсийн төлөө тулаанд өнгөрөгч хоёрдугаар сард тоглож, оноогоор ялагдсан “KING


TUG” Нямбаярын Төгсцогт маань энэ есдүгээр сарын 19-нд Мексикийн “Zurdito” (Солгой) хочит Эдуардо Рамирес хэмээх боксчинтой “title eliminator” статустай (хэн ялсан нь дараа нь дэлхийн аварга


цолын төлөө тулалдах эрхтэй болно гэсэн үг) Коннектикут мужийн Анкасвилль хотын “Mohegan Sun Casino& Hotel” цогцолборын 12000 хүний суудалтай “ Mohegan Sun Arena” ордонд тулалдахаар


болсныг өмнө нь мэдээлсэн билээ. WBC -ийн журам ёсоор боксчдыг тулаанд орохоос гурван сар, нэг сар, хоёр долоо хоног, долоо хоногийн өмнө допингийн болон ямар нэг мансууруулах төрлийн бодис


хэрэглэсэн эсэхийг шалгаж, эмнэлгийн үзлэгт оруулж, урьдчилсан жинг үзэж тулаанд оруулах эсэхийг шийддэг. Сүүлийн үед цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, “ ковид-19”-ийн шинжилгээг мөн авч


байгаа юм. Энэ ёсоор өчигдөр өгсөн сорьц, шинжилгээнд Эдуардо Рамиресийн “ковид-19”-ийн сорьц эерэг буюу халдвартай гарсан байна. Тиймээс WBC холбооноос Төгсөөгийн шинэ өрсөлдөгчийн нэрийг


өнөөдөр зарлалаа. WBC холбооны featherweight буюу 57,2 кг-ийн жингийн чансааг манлайлж, нэгдүгээрт бичигдэж буй манай Н.Төгсцогттой Барбадосын ”Soldier” Кобиа Брийдитэй тулалдуулахаар


шийдвэрлэжээ. К. Брийди нь энэ жил 28 настай, 2014 оноос мэргэжлийн бокст орохоосоо өмнө сонирхогчдын боксоор Барбадосын өмнөөс Олимпийн наадам, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд оролцож


байсан, мэргэжлийн боксын рингэнд “ Soldier” ( Барбадосын армид алба хааж байсан тул ийм хоч нэр авсан гэнэ) хочтой гарч, 15 удаа ялалт ( 5 КО) байгуулсан,одоогоор ялагдаж үзээгүй яваа


боксчин юм. Тэрбээр 163 см өндөр нуруутай, хоёр гарын алд 155 буюу өөрөөр хэлбэл жижиг биетэй, чац бага тамирчин байна. “Цэрэг” АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотноо бэлтгэлээ хийдэг аж.


Хоёр боксчны тулааныг SHOWTIME тв сувгаар 2020 оны есдүгээр сарын 19-ний орой Америкийн баруун эргийн цагаар 18:00 цагаас шууд дамжуулан үзүүлэх юм.


Trending News

Урсгал, тэнцэл 358 сая америк доллараар буурчээ

  Монголбанк наймдугаар сарын төлбөрийн тэнцлийн статистик судалгааг гаргаад байна. Үүгээр урсгал тэнцэл 358 сая америк ...

Г. Баасан: сех-нд хэрэгт холбогдсон хүнийг нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг хүргүүлнэ

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр /2020.04.21/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус зөвлөлийн ...

Жолоочид нь мэдэгдэлгүй машин ачихыг "хориглолоо"

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим ...

“king tug”-ийн өрсөлдөгчөөс коронавирус илэрчээ

Ц.ЭНХТҮВШИН , “ ТАВАН ЦАГАРИГ”. Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимп, дэлхийн мөнгөн медальт, Мэргэж...

Сүхбаатар: заавал очих 7 газар

Өглөөний сонин өнөөдрийн дугаартаа Сүхбаатар аймгийн үзэсгэлэнт газруудыг танилцуулж байна. Сүхбаатар аймгийн нутагт орш...

Latests News

Азийн хамгийн царайлаг 100 залууг шалгаруулжээ

King Choice цахим хуудас Ази тивийн хамгийн царайлаг 100 залууг шалгаруулжээ. Санал асуулгад нийт 104 сая хүн оролцсон б...

Ковид-19: сахилга батгүй байгаа тул украин гадаадаас иргэдээ авахгүй

Украины Дотоод хэргийн сайд Арсен Аваков коронавирусний халдварын үед гадаадад байгаа украинчуудыг эх оронд нь эргүүлэн ...

П. Цагаан: эдийн засгийн хөгжлийг орон нутгийн хөгжилгүйгээр төсөөлөшгүй

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс санаачлан зохион байгуулж байгаа "Төвийн бүсийн өрсөлдөх...

Дуучин батсайхан: ”амнаас нь нэг аятайхан авиа гардаг хүн бүр дуучин болдог болчихож”

_Энэ цаг үед Өмнөговь аймгаас төрж гарсан Монгол улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, авьяаслаг дуучин бол СТА, дуучин Т...

Цэргийн цээрлэл буюу хаалттай хөшигний цаана

1970-аад оны үеэс Зэвсэгт хүчний дайчид, хугацаат цэргийн албан хаагчдын хоорондын дүрмийн бус харилцааг зогсоох, дэглэг...

Top