Манж чин гүрний ноёрхлоос гарсан өдрийг үеийн үед бахархан дурсах учиртай

Zindaa

Манж чин гүрний ноёрхлоос гарсан өдрийг үеийн үед бахархан дурсах учиртай"

Play all audios:

Loading...

Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 106 жилийн ойн баярын өдөр. Энэ өдрийг УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны хуулиар нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгож, 2011


оны 12 сарын 23 өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан. 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн


дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо


зарласан. Улмаар VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаант өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж,


таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан түүхтэй. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх


чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал юм. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал


нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын


хувьсгалын бодит хөрс болсон билээ. МАНЖИЙН ЭСРЭГ МОНГОЛЧУУДЫН ТЭМЦЭЛ 17-р зуунд айшин гиоро овгийн Нурхайч жүрчидийг нэгтгэн 1616 онд хожмын Алтан буюу Жин улс, манжаар Амага айшин гүрүн


улсыг байгуулж хаан хэмээгдэх үеэс эхэлжээ. Тэрээр 2 жилийн дараа “долоон өшил гомдол” гээчийг зарлан хятадын Мин улсын холбоо харъяанд байх бусад жүрчин аймгуудтай хэдэн удаагийн амжилттай


байлдаанаар Ляодунгийг эзэлж 1625 онд Мүгдэнг эзлэн нийслэл хэмээн зарлажээ. Ингэснээр тэрээр эдийн засаг хүн хүчний нөөцөөр хүчирхэгжин Монголтой шууд хиллэн харилцах болжээ. Тэр үед


Монголчууд хэдий тархай бутархай ч бүс нутагтаа хүчирхэг улс төр цэргийн байгуулалтай байв. Нурхайч Монголчуудыг Мингийн эсрэг холбоотноо болгох бодлогыг амжилттай хэгэгжүүлэн язгууртнуудаа


монголтой худ ураг болгон дээр дурдсанчлан монгол бичгийг авч хэрэглэсэн байна. 1624 онд зүүн монголын Харчин, Дөрвөд, Жалайд, Горлос аймгууд манжид дагаар оров. Үүнийг Монголын сүүлчийн нэр


төдий бага хаан Лигдэн тэргүүтэй ноёд язгууртнууд эсэргүүцэн манжтай байлдсан боловч төдий л амжилт олоогүй юм. 1626 онд Найман, Бааран, Онниуд, Горлос аймгууд манжид дагав. 1630 онд


Хорчин, Түмэд, Юншээбүү, Ордос Авга зэрэг аймгууд, 1631 онд манж нар Харчин, Асуд, Найман, Жаруд, аймгуудтай нийлэн түүний эсрэг байлдан 1632 онд Цахарт цөмрөн Лигдэний цэргийг цохижээ.


Лигдэн Хөх нуурт зугтан ирж халхын Цогт хунтайжийг хүлээх зуураа 1634 онд тэнгэрт хальжээ. ЗУРГИЙН ТАЙЛБАР: Их хүрээн дэх Манж сайд, Хаант Орос улсын консул 1646 онд Сөнөдийн Тэнгис хэмээгч


манжийг эсэргүүцэн босч албат иргэдээ аван халхад нүүж ирэн удаах он нь халхын ноёд Тэнгисийг өмгөөлөн манжтай тэмцэж байв. Oйрад Монгол Галдан хааны засаглал дор хүчирхэгжин “Зүүнгарын


хаант улс” хэмээгдсэн ойрад монгол 1640 оны “Дөчин дөрвөн хоёрын их цааз”-ыг зөрчин халх ойрад хоёр монгол 1673-74 онуудад хоорондоо дайтаж эвдрэлцэх болов. Галдан бошогт хаан 1676 -86


онуудад бүх ойрадыг нэгтгээд зогссонгүй Хөх нуур, дорнод Тургестан, Хами, Турфан, Кашгар, Яркенд, Сайрам хот, Ферганы хөндий, Бухар, Самарканд хотууд руу довтлон эзэлжээ. Үүний зэрэгцээ манж


болон оростой худалдаа хийж байв. Тэрээр 1687 онд цэргийн хүчээр халхыг нэгтгэх оролдлого хийсэн нь амжилтанд хүрээгүй юм. Халх ойрдын дайнд халхууд ялагдан зугтаж Чуулалт хаалган хүрч


буудалсан болон манжийн цэргийн хүчин Улхын голд Галдантай байлдсан нь 1690 оны явдал болно. 1691 онд Долнуурын чуулганд халхын 4 аймгийн ноёд Манж чин улсад дагаар оров. 1696 онд манж


халхын цэрэг Галданг Тэрэлжийн зуун модонд байлдан цохижээ. 1697 онд Ойрдын хаанаар Цэвээнравдан тодорч Галдан бошогт хаан тэнгэрт халивай. 1755 онд Монголын тусгаар тогтнолын сүүлчийн


голомт ойрад түмэн маань дотоодын зөрчлийн улмаас манж нарт эзлэгдэн алж хядуулах, нутаг заагдан цөлөгдөх, зугтан одох зэргээр таран бутарчээ. 1755-1758 онуудад хотгойдын Чингүнжав, хойдын


Амарсанаа нар халх ойрадын бослогыг эхлүүлж манжийн эсрэг тэмцсэн боловч нэгдмэл удирдлагагүй алаг цоог гарсан бослого тэмцлүүд санасан үр дүнд хүрээгүй билээ. 1745 онд манж нар Монголчуудын


угийн бичиг, түүхийг Бээжинд хэвлэх нэрээр хураан авч устгаж эхэлсэн (магадгүй нууц товчоо ч байсан эсэхийг хэн мэдлээ) ба 1753 онд Дөрвөд аймаг манжийн захиргаанд орж,1755 онд Ойрад


эзлэгдэн талуулж, 1757-1758 онд олон эх оронч Монголчууд хордуулагдан болон цаацлагдан хороолгуулж, шашны тэргүүнийг Түвдээс тодруулах болсон, халх ойрад дайны хөл татвар дайчилгаанд туйлдан


доройтсон зэргээс үүдэн Тэнгэрийн тэтгэсний он жилүүд Монголд хүндээр туссан гэх бүрэн үндэстэй билээ. 1853 онд Баруун Түмэдэд Найман сумын тэмцэл өрнөжээ. 1858 онд Үүшин хошууны


дугуйлангууд үүсч, 1891 он гартал идэвхитэй байв. 1859 онд Зуу-Уд, Зостод манжийн эсрэг бослого гарчээ. 1863-1864 онд Зост, Зүүн Түмэдэд, 1864 онд Харчинд бослого гарав. 1866 онд Ордост


дугуйлангийн хөдөлгөөн эрчимжиж, зэвсэгт тэмцэл ч гарав. 1868 онд Байлингаагийн бослого гарлаа. 1870 онд Өвөр Монголд хаа сайгүй Манжийн эсрэг эсэргүүцэл өрнөв. Амбан /Амбан ноён нь Чин


гүрний үед өөрийн эзэлсэн нутгуудыг захируулахаар томилж байсан төлөөний сайд нарын ерөнхий нэршил/ 1873 онд Далай лам Манжаас нэлээд тусгаар байдалтай болсон нь Монголд нөлөөлөл үзүүллээ.


1877 онд Цагаан малгайтны (лалууд) бослогыг дарахад монголчуудаас хүн хүч дайчлав. 1880 онд Халхад Онолтын цэргийн бослого гарав. 1881 онд оросууд Тувад онцгой эрхтэй болсон бол, 1883 онд


тувачууд үүнийг эсэргүүцэн Алтан Майдарын бослогыг дэгдээлээ. 1889 онд Жирэм чуулганд бослого дэгдэв. 1891 онд аймшигт тэсрэлт болов. Улаан малгайтны урвалгаан, Хятад тариачин Ян Ей Чуаний


самуун, Жан Дан Даогийн үймээн гэж янз бүрээр нэрлэгдэх, монголчуудын түүхэнд учирсан хамгийн том гэноцидүүдийн нэг тохиов.Нангиад нар “Монгол хүнийг нь алж, газрыг нь булаая!” гэж уулгалан,


Чин улсын засагтай сүлбээцэлдэн Зостын чуулганд (Одоо Улаанхад), Харчин гурван хошуунд 48 өдөрт 150 мянган монголчуудыг хяджээ! Монгол оронд 1870 онд Их хүрээнд манжийг эсэргүүцсэн ардын


хөдөлгөөн, 1880 онд ард Онолтийн удирдлагаар Улиастайн цэргийн бослого, Ордосын дугуйлан, 1900 онд Улиастайд манжийн эсрэг монгол цэргийн бослого, 1906 онд Их хүрээнд хятадын мөнгө хүүлэгч


худалдаачдын эсрэг ардын хөдөлгөөн зэрэг бослого хөдөлгөөнүүд гарч байв. Монголд том ноёд лам нарын удирдлагаар үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн эрчимтэй өрнөн 1910 онд Их хүрээнд манжийн


эсрэг ардын хөдөлгөөн гарч бүх нийтийн дэмжлэгийг хүлээн Хүрээний Сандо амбан, Улиастайн жанжин нарыг хөөж 1911 оны 12 сард Олноо Өргөгдсөн Монгол улсыг байгуулан Богд Жавзундамба хутагтыг


хаанаар өргөмжлөн олноо тунхаглав. Манжийн эсрэг тэмцэл гагц халх төдийгүй нийт Монголыг хамарч байсны нэг нь Барга хошууны Дамдинсүрэнгийн удирдсан манжийн эсрэг ардын тэмцэл болно. Тэрээр


Богд хаант Монгол улсын төрд зүтгэж Манлай баатар цолтойгоор Хатан баатар Магсаржавын хамт 1912 онд Ховдоос манжийн цэргийг хөөснөөр Монголын 150- 200 орчим жил манжаас хараат байсан байдлыг


эцэс болгосон билээ. /Эх сурвалж: Чөлөөт нэвтэрхий толь — Википедиа - Ном зүй: Манжийн эрхшээлд байсан үеийн Монголын төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжил/ Д.ҮРЖИНБАДАМ WWW.ZINDAA.MN


Trending News

Урсгал, тэнцэл 358 сая америк доллараар буурчээ

  Монголбанк наймдугаар сарын төлбөрийн тэнцлийн статистик судалгааг гаргаад байна. Үүгээр урсгал тэнцэл 358 сая америк ...

Ноён бондгор эрчимтэй жингээ хасаж, тэсрэлт хийнэ

Дуучин Ноён Бондгор буюу Ц.Амарбаяр гэргий Б. Золзаяагийн хамт “Fat to Fit”  хэмээх цуврал контентийг үзэгчдийн хүртээл ...

Г. Баасан: сех-нд хэрэгт холбогдсон хүнийг нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг хүргүүлнэ

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр /2020.04.21/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус зөвлөлийн ...

Жолоочид нь мэдэгдэлгүй машин ачихыг "хориглолоо"

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим ...

Entrеe gold-ыг оюутолгойд үлдээвэл монгол улс 26 хувьтай л хоцорно

 Оюутолгойн бас нэг эзний суудалд багагүй хугацаанд суусан Канадын Entrеe Gold Inc компанид баяртай гэж хэлэх боломж олд...

Latests News

Азийн хамгийн царайлаг 100 залууг шалгаруулжээ

King Choice цахим хуудас Ази тивийн хамгийн царайлаг 100 залууг шалгаруулжээ. Санал асуулгад нийт 104 сая хүн оролцсон б...

Ковид-19: сахилга батгүй байгаа тул украин гадаадаас иргэдээ авахгүй

Украины Дотоод хэргийн сайд Арсен Аваков коронавирусний халдварын үед гадаадад байгаа украинчуудыг эх оронд нь эргүүлэн ...

П. Цагаан: эдийн засгийн хөгжлийг орон нутгийн хөгжилгүйгээр төсөөлөшгүй

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс санаачлан зохион байгуулж байгаа "Төвийн бүсийн өрсөлдөх...

Дуучин батсайхан: ”амнаас нь нэг аятайхан авиа гардаг хүн бүр дуучин болдог болчихож”

_Энэ цаг үед Өмнөговь аймгаас төрж гарсан Монгол улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, авьяаслаг дуучин бол СТА, дуучин Т...

Цэргийн цээрлэл буюу хаалттай хөшигний цаана

1970-аад оны үеэс Зэвсэгт хүчний дайчид, хугацаат цэргийн албан хаагчдын хоорондын дүрмийн бус харилцааг зогсоох, дэглэг...

Top