Ц. Нямдорж: “ би шар махтайгаа хатаж байна шүү”

Zindaa

Ц. Нямдорж: “ би шар махтайгаа хатаж байна шүү”"

Play all audios:

Loading...

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан энэ долоо хоногийн байнгын хорооны салхийг хагалав.  Хуралдааны эхэнд ухаалаг иргэний үнэмлэхний  талаар ярилцав.  Энэ үеэр  Хууль зүйн сайд


Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нарын хооронд ширүүхэн маргаан өрнөлөө. Тухайлбал, Ц.Нямдорж:  “Би дампуурах шахсан ажлыг хүлээж авсан. Би шар махтайгаа хатаж байна шүү.  1,8 сая иргэний


хүчинтэй иргэний үнэмлэхийг хүчингүй болгож шинэ иргэний үнэмлэхтэй болгох гэж байна” УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл : “Чи битгий үнэмлэхний асуудлаар улс төр хийгээд бай.  Өдийд бэлэн болчихсон


байх ёстой. Хариуцлага тооцно шүү”  Ц.Нямдорж:  Би хариуцлага хүлээхгүй.  Хүлээх хүн ч угаасаа алга.  Улс төр хийхэд тал дээр бол ижил шүү гэсэн нь анхаарал татав.   Энэ үеэр АН-ын дарга


Н.Алтанхуяг: Бодвол намайг муулж байгаа байлгүй би үг хэлье гэсээр орж ирсэн. Харин үг хэлэх “захиалга” өгөөгүй болохоор түүний тайлбарыг түр хойшлуулсан. Улмаар иргэний үнэмлэхээ


үрэгдүүлсэн болон 16 нас хүрээд үнэмлэхээ аваагүй 64940 иргэнд ухаалаг үнэмлэх олгох асуудлыг хэлэлцсэн. Гэвч хэзээ хэвлэх болон бусад “нарийн асуудлыг” ажлын хэсгийн хуралдаанаар ярилцахаар


болжээ.   Ухаалаг иргэний үнэмэх хэвлэх асуудлыг түргэлүүлэхээр ажлын хэсгийнхэн нэг удаа Хонг-Гонк, хоёр удаа Финланд явсан бөгөөд иргэний үнэмлэх хэвлэх асуудал удаашрах нь манайхаас биш


гадаад түншийн хариуцлагагүй байдлаас болсоныг улсын бүртгэлийн ерөнхий газрын _дарга_ Л.Амарсанаа онцлов.   Н.Алтанхуяг: Та нар гурван сар үлгэр ярьлаа. Манай иргэдийн 98 гаруй хувь нь


шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан. Яагаад сонгууль будлиантуулах гээд, үнэмлэх удаашруулах гээд байгаа юм хэмээн ширүүхэн хэллээ. Харин энэ нь АН-ын дарга Н.Алтанхуяг, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж


нар маргааны үндсэн сэдэв болж тэд нэгнээ хэлэх хэлэхгүй үгээр таван минут орчим буллаа. Маргааны эсэгт  энэхүү асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр боллоо. Үүний дараагаар бүлгийн завсарлага авах


талаар болон Нийтийн албанд нийтийн болон хувийн - ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг


  УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм. А.БАЯРМАА


Trending News

Жолоочид нь мэдэгдэлгүй машин ачихыг "хориглолоо"

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим ...

Сүхбаатар: заавал очих 7 газар

Өглөөний сонин өнөөдрийн дугаартаа Сүхбаатар аймгийн үзэсгэлэнт газруудыг танилцуулж байна. Сүхбаатар аймгийн нутагт орш...

Г. Баасан: сех-нд хэрэгт холбогдсон хүнийг нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг хүргүүлнэ

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр /2020.04.21/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус зөвлөлийн ...

Ноён бондгор эрчимтэй жингээ хасаж, тэсрэлт хийнэ

Дуучин Ноён Бондгор буюу Ц.Амарбаяр гэргий Б. Золзаяагийн хамт “Fat to Fit”  хэмээх цуврал контентийг үзэгчдийн хүртээл ...

Хоёр удаагийн эдийн засгийн бүтэн мөчлөг бий болжээ

Манай улсад 2003-2016 оны хооронд хоёр удаагийн эдийн засгийн бүтэн мөчлөг бий болжээ. Эдийн засгийн мөчлөгийг бий болго...

Latests News

Азийн хамгийн царайлаг 100 залууг шалгаруулжээ

King Choice цахим хуудас Ази тивийн хамгийн царайлаг 100 залууг шалгаруулжээ. Санал асуулгад нийт 104 сая хүн оролцсон б...

Ковид-19: сахилга батгүй байгаа тул украин гадаадаас иргэдээ авахгүй

Украины Дотоод хэргийн сайд Арсен Аваков коронавирусний халдварын үед гадаадад байгаа украинчуудыг эх оронд нь эргүүлэн ...

П. Цагаан: эдийн засгийн хөгжлийг орон нутгийн хөгжилгүйгээр төсөөлөшгүй

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс санаачлан зохион байгуулж байгаа "Төвийн бүсийн өрсөлдөх...

Дуучин батсайхан: ”амнаас нь нэг аятайхан авиа гардаг хүн бүр дуучин болдог болчихож”

_Энэ цаг үед Өмнөговь аймгаас төрж гарсан Монгол улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, авьяаслаг дуучин бол СТА, дуучин Т...

Цэргийн цээрлэл буюу хаалттай хөшигний цаана

1970-аад оны үеэс Зэвсэгт хүчний дайчид, хугацаат цэргийн албан хаагчдын хоорондын дүрмийн бус харилцааг зогсоох, дэглэг...

Top