Иргэн д-гийн хавьтагч нэгдүгээр эмнэлэгт ажилладаг байжээ
Иргэн д-гийн хавьтагч нэгдүгээр эмнэлэгт ажилладаг байжээ"
Play all audios:
Монгол Улсад өнөөдрийн (2020.11.17, 11:00 цаг) байдлаар коронавирусний халдварын 434 тохиолдол бүртгэгдсэнээс 328 нь эдгэрээд байна. Гэрийн ажиглалтад 12, сувиллын ажиглалтад 16 иргэн байна
гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ. Энэ сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор орж ирсэн ачаа тээврийн автомашины жолооч Д-ын ойрын хавьтал болох есөн хүнээс (ЖОЛООЧ Д + 9)
халдвар илрээд байгаа. Тэдний дотор жолооч Д-ын дүү болох МУБИС-ийн оюутан багтсан бөгөөд тэрбээр өөрийн явсан маршрутаа худал хэлснээс үүдэн зарим эрсдэл үүсээд байгаа. > ТУХАЙЛБАЛ,
ДЭЭРХ ОЮУТАНТАЙ УУЛЗСАН > ИРГЭН УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН > ГАЛ ТОГООНЫ АЖИЛТАНТАЙ ХАВЬТАЛ > ҮҮСГЭСЭН БӨГӨӨД ТҮҮНИЙГ ТОГТООН > ТУСГААРЛААД БАЙНА. ҮҮНТЭЙ > ХОЛБОГДУУЛАН ТУС
ЭМНЭЛГИЙГ АРИУТГАХ > АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН БАЙНА. Одоогоор дээрх хавьтагч нарын шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа ба тусгаарлан, хянаж байна. ------------------------- УНТЭ: ХОЁР
ХҮНИЙ PCR ШИНЖИЛГЭЭ СӨРӨГ ГАРСАН УНТЭ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Н.ЛХАЖИЙ энэ тухайд "Манай байгууллага дээр сэжигтэй болон батлагдсан тохиолдол гараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Харин ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албанаас хийсэн тандалтын дагуу манай эмнэлэгт мэдээлснээр батлагдсан тохиолдлын 2-р дугаар зэргийн хавьтагчтай манай эмнэлэгт гэрээгээр үйл ажиллагаа
явуулдаг компанийн нэг ажилтанг хавьтал болсон байх магадлалтай гэсэн чиглэлийн дагуу бид урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээ авч, тусгаарласан. Бид ХӨСҮТ-өөс чиглэл ирэхэд тухайн
ажилтнаас түргэвчилсэн оношлуур болон PCR шинжилгээ хийхэд хоёулаа СӨРӨГ гарсан. Тухайн ажилтантай хавьтал болсон хүмүүсийн шинжилгээг шуурхай авахад бүгд СӨРӨГ гарсан. Ажилтанд Covid19-ийн
ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй ба биеийн байдлыг өдөр бүр хянаж байна. Мөн хавьтагчийг тусгаарлах журмын дагуу бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Эмнэлгүүд бүх нийтийн бэлэн
байдалд шилжсэнтэй холбоотой халдвар хамгааллын чанга дэглэм дор эмнэлзүйн тусламж үйлчилгээг тасалдуулахгүйгээр, хэвийн явуулж байна" гэсэн тайлбар өглөө.
Trending News
Standard chartered, ccbc банкууд монголын банкуудын дансыг хаахаа мэдэгдээд байнаХэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хоёр жилийн өмнөхөөс дээрдсэн ч олон улсын томоохон банкууд Монголын зах зээл эрсд...
Согтууруулах ундаа худалдаалахыг хориглох хугацааг сунгалааАрхангай аймгийн Засаг даргын 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн а/150 дугаар захирамжаар шинэ коронавируст халдва...
Зиндаа - таныг тодорхойлно!ХӨРӨНГИЙН ЗАХЫН ХӨӨС ХАГАРЧ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЭРГЭЛЗЭЖ ЭХЭЛЛЭЭ __ 2019 оны 10 сарын 30 | __ 1...
Гавьяат жүжигчин с. Ганзоригийн гэр бүл гурван ихэр хүүхэдтэй болжээГавьяат жүжигчин С.Ганзоригийн гэр бүл гурван ихэр хүүхдээ өлгийдөн авчээ. Ихрүүд хоёр охин, нэг хүү төрсөн аж. Тээврий...
Хөрөнгөө мэдүүлэхээс татгалзаж байсан генерал б. Билэгтийг чөлөөллөөУИХ-ын өчигдрийн /2020.01.09/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж байсан бригадын...
Latests News
Иргэн д-гийн хавьтагч нэгдүгээр эмнэлэгт ажилладаг байжээМонгол Улсад өнөөдрийн (2020.11.17, 11:00 цаг) байдлаар коронавирусний халдварын 434 тохиолдол бүртгэгдсэнээс 328 нь эдг...
Хөрөнгөө мэдүүлэхээс татгалзаж байсан генерал б. Билэгтийг чөлөөллөөУИХ-ын өчигдрийн /2020.01.09/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж байсан бригадын...
Архангай, дорнод, өвөрхангай, дарханд хяналтын тооллого хийж эхэллээМонгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбоотой зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн ...
Л. Оюун-эрдэнэ: штабын энэ байранд яагаад халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөхгүй байна вэ!ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БОЛОН ШАДАР САЙД, УОК-ЫН ДАРГА С.АМАРСАЙХАН НАР ЯГ ОДОО /2021.02.01/ ОБЕГ-ЫН ШУУРХАЙ ШТАБАД А...
Х. Баттулга: шударга шүүхэд итгэх итгэлийг бүү хөсөрдүүлээрэйМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗАРИМ ХҮМҮҮСИЙГ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛО...