Л. Оюун-эрдэнэ: штабын энэ байранд яагаад халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөхгүй байна вэ!
Л. Оюун-эрдэнэ: штабын энэ байранд яагаад халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөхгүй байна вэ!"
Play all audios:
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БОЛОН ШАДАР САЙД, УОК-ЫН ДАРГА С.АМАРСАЙХАН НАР ЯГ ОДОО /2021.02.01/ ОБЕГ-ЫН ШУУРХАЙ ШТАБАД АЖИЛЛАЖ БАЙНА. ЭНЭ ҮЕЭР ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ АЛИВАА ШИЙДВЭР АНХАН
БОЛОН ДУНД ШАТАНД ХЭРЭГЖИЛТ МУУ, ЗАМХАРДАГ АСУУДЛЫГ ХАТУУ ШҮҮМЖИЛЖ, ДАХИН АЛДАА ГАРГАХГҮЙ БАЙХЫГ САНУУЛЛАА. ------------------------- Тэрбээр "Бид өнөөдөр шорвог зүйлээ ярья. Өнөөдөр
бид сайн байна гэж бие биедээ тал зассан бялдууч үг чулуудах цаг нь биш. Амаргүй нөхцөл байдалд байгааг ойлгож байна. Бид өнөөдөр бодит нөхцөл байдлыг бодитоор үнэлж, яаж бид зөв байдлаар
урагшлах вэ гэдгийг ярих гэж Шадар сайдын УОК-ыг удирдах эхний өдөр нь зориуд ирлээ. Надад ганцхан асуулт байна. Халдвар хамгааллын дэглэм яагаад энэ өрөөнд мөрдөгдөхгүй байна вэ? 1,5
метрийн зай хаана байна? Эсвэл та нар халдвар авахгүй хүмүүс юм уу? Шуурхай штабын энэ өрөөнд халдвар хамгааллын дэглэм ягштал барьж чадахгүй бол бид иргэдийг яаж зайгаа бариад бизнесээ хий
гэж хэлж чадах юм бэ. Өрөө тасалгаа хүртээмжтэй биш байгааг ойлгож байна. Гэхдээ вирус хүнийг ялгахгүй. Шуурхай зохион байгуулалтын хамгийн гол цэг дээр ажиллаж штаб дээр зай барьж чадахгүй
байж бид яаж үндэсний хэмжээний зүйлийг зохион байгуулах вэ! Хоёрдугаарт нэг зүйл дээр санал нэгж байна. УОК дээр санал гаргадаг. Засгийн газар дээр шийдвэр гаргадаг. Гэтэл яг анхан шат
дээр буюу амьдрал дунд, та бүхний үүрэг өгснөөс доод шатанд энэ замхарч байгаа. Яг энд зай барихгүй байгаа шиг. Энэ байдлаа яах вэ! Нэг дэлгүүрийн барааны лаунгууг ажлуулахгүй гээд хүнсний
лангууг нь ажиллуулдаг. Адилхан л хүмүүс орж байгаа, ямар ялгаа байх вэ тэнд! Шинжилгээ авна гээд очерлуулчихдаг. Машиныг нь хориглоод автобус дотор бөөнөөр суулгачихдаг. Энэ бүх зүйл анхан,
дунд шатны зохион байгуулалт дээр алдаж байгаа шүү. "Өргөө" амаржих газраас болж Засгийн газар ёс зүйн хариуцлага хүлээж огцорсон. Ийм нөхцөл байдал байгаа гэдгийг битгий
мартаарай! Шат шатандаа хариуцлагаа хүлээж ажиллах ёстой шүү!" гэв.
Trending News
Гутай, шургадаг, наймт голуудыг газрын зургаас хасаж, бүлэг ордыг ашиглах гэж байнаМаргааш бас нөгөөдөр ч энэ улс оронд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Өнөөдрийн тухайд бид хөрөнгө мөнгөний хязгааргүй хэрэгцээгэ...
Ковид-19 | коронавирус 149 удаа мутацад оржээХятадын судлаачид шинэ төрлийн коронавирусний хоёр дэд төрлийг илрүүлснээс нэг нь нөгөө дэд төрлийгөө бодвол илүү халдва...
Чөлөөт бөхийн ДАШТ: Эмэгтэйчүүдийн олимпын эрхийг харахадНийтлэлчид ТВ8Өглөөний сонин Аудио зохиолЗиндаа СэтгүүлMobile TVБаасан2025.06.06Эхлэл Улс төр Сонгууль-2024 5Ш АЖИЛЛАГАА...
ГРЭММИ 2020: Нэр дэвших уран бүтээлчид тодорлооСайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санх...
Мартагдсан өсөлт эргэж ирэвАлбаныхан дээшээ 500, доошоо 50 төгрөгөөр хэлбэлзэх валютын ханшийг ажиглах хойгуур хоёр жил орчим мартагдсан шатахууны ...
Latests News
Л. Оюун-эрдэнэ: штабын энэ байранд яагаад халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөхгүй байна вэ!ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БОЛОН ШАДАР САЙД, УОК-ЫН ДАРГА С.АМАРСАЙХАН НАР ЯГ ОДОО /2021.02.01/ ОБЕГ-ЫН ШУУРХАЙ ШТАБАД А...
Ковид-19 | гар ариутгагч уусан долоон хүн нас баржээОХУ-ын Якутын хамгийн томд тооцогдох Таттинский дүүрэгт гэртээ үдэшлэг тэмдэглэж байсан бүлэг хүн гар ариутгагч уусны ул...
ЗИНДАА - Таныг тодорхойлно!Нийтлэлчид ТВ8Өглөөний сонин Аудио зохиолЗиндаа СэтгүүлMobile TVБаасан2025.06.06Эхлэл Улс төр Сонгууль-2024 5Ш АЖИЛЛАГАА...
Оху дөрвөн жил олимп, дашт-д оролцох эрхгүй боллооДэлхийн допингийн эсрэг агентлагийн Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр /2019.12.09/ хуралдаж, ОХУ-ын допингийн эсрэг агентлаг Дэлх...
Ц. Төмөр-очир: гадаадад эмчлүүлдэг өвчний жагсаалтаас гурвыг нь эх орондоо эмчилдэг боллоо_УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ, АУ-НЫ ДОКТОР, ДЭД ПРОФЕСОР,ЗӨВЛӨХ ЗЭРГИЙН ЭМЧ Ц.ТӨМӨР-ОЧИРТОЙ ЯРИЛЦЛАА._ ЭМНЭЛ...