"эрдэнэт үйлдвэр" ажилтнууддаа зориулсан бүтээлч ажлууд зохион байгуулж байна
"эрдэнэт үйлдвэр" ажилтнууддаа зориулсан бүтээлч ажлууд зохион байгуулж байна"
Play all audios:
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, ахмадууд гавьяаныхаа амралтад гарснаар тэдний залгамж нэгэн үе ажиллаж эхэлсэн. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн ажиллагчдын 60 гаруй хувь нь шинэ залуу ажилтнууд
бөгөөд тэдэн рүү чиглэсэн бүтээлч ажлуудыг тус цехийн захиргаа, хүний нөөцийн албанаас санаачлан зохион байгуулж байна. Өнгөрсөн онд 51 ажилтан шинээр ажилд орсноос 13 нь сонгон
шалгаруулалтаар, 17 нь Хамтын гэрээний заалтаар бусад нь онцлох дипломтой, удирдлагын шийдвэрээр болон тусгай шаардлагын дагуу ажилд орсон аж. Шинээр ажилд орсон хүмүүст үйлдвэрлэлийн
технологийн үйл ажиллагаа, түүхэн замналыг танилцуулахын зэрэгцээ цуврал теле хичээл цахимаар орж тестээр шалгалт авч байна. Мөн Хамтын гэрээгээр болон өөр цехээс шилжин ирж буй ажилчдыг
хамт олны дунд төлөвшүүлэх зорилготой залуу ажилтнуудаар өдрийн тэмдэглэл хөтлүүлж байна. Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн албаны тэргүүлэх мэргэжилтэн Т.Тунгалагтамир:”Өнгөрсөн онд
үйлдвэрлэлийн технологийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажилладаг, таван уурхайчны гэр бүлийг баяжуулах үйлдвэртэй танилцуулсан. 10 гаруй ажилтны ар гэр, ахуй амьдралтай танилцан, зарим
шаардлагатай хүсэлтийг нь үйлдвэрийн дээд шатны удирдлагуудад уламжлан дэмжлэг үзүүллээ. Бид үйлдвэрийн ажилтнууд төдийгүй тэдний гэр бүлийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа эрчимтэй
явуулж байна. Энэ ажлын хүрээнд ням гариг бүрийг гэр бүлийн өдөр болгон, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр БОЭТ-д тусгай өрөө тохижуулж “Бүжинлхам” бурхан залсан. Эрүүл мэнд
чийрэгжүүлэлтийн төвд аймгийн Урчуудын эвлэлийн хорооны зураач Нэмэхбаярын “Удам” уран зургийг тавилаа. Өнгөрсөн онд аймгийнхаа иргэд болон ажиллагчдынхаа бүтээлч үйлст 98 сая төгрөгийн
тусламж, дэмжлэг үзүүлээд байна. 2021 оныг “Эерэг харилцаа хандлага амжилтын үндэс” уриатай жил болгон зарласан. Одоогийн байдлаар Баяжуулах үйлдвэрийн даргын тушаалаар төлөвлөгөөт ажлууд
хийгдэж байна. Цаашид уурхайчдын залгамж халаа, залуу ажилтнуудыг хүний хөгжлийн сургалтад хамруулж ажиллана” гэв.
Trending News
Standard chartered, ccbc банкууд монголын банкуудын дансыг хаахаа мэдэгдээд байнаХэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хоёр жилийн өмнөхөөс дээрдсэн ч олон улсын томоохон банкууд Монголын зах зээл эрсд...
Согтууруулах ундаа худалдаалахыг хориглох хугацааг сунгалааАрхангай аймгийн Засаг даргын 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн а/150 дугаар захирамжаар шинэ коронавируст халдва...
Зиндаа - таныг тодорхойлно!ГАР УТАСНААСАА ПОС ТӨХӨӨРӨМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО __ 2024 оны 02 сарын 26 | __ 0...
Зиндаа - таныг тодорхойлно!ХӨРӨНГИЙН ЗАХЫН ХӨӨС ХАГАРЧ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЭРГЭЛЗЭЖ ЭХЭЛЛЭЭ __ 2019 оны 10 сарын 30 | __ 1...
"жаст"-ын ш. Батхүү, г. Алтан нарыг өнөөдөр шүүнэАТГ-аас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт&qu...
Latests News
"эрдэнэт үйлдвэр" ажилтнууддаа зориулсан бүтээлч ажлууд зохион байгуулж байнаЭрдэнэт үйлдвэрийн анхдагч, ахмадууд гавьяаныхаа амралтад гарснаар тэдний залгамж нэгэн үе ажиллаж эхэлсэн. Тухайлбал, Б...
У. Хүрэлсүх: хүүхэд бүхэн инээж байгМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн цахим хуудаснаа "Хүүхэд бүхэн инээж байг" хэмээн баярын мэндчилгээ...
Аялгуу дуу намайг уяхан болгодог.…Нийтлэлчид ТВ8Өглөөний сонин Аудио зохиолЗиндаа СэтгүүлMobile TVПүрэв2025.06.05Эхлэл Улс төр Сонгууль-2024 5Ш АЖИЛЛАГАА ...
Т. Бархүү, и. Одончимэг нар “grand marshal luxury villas” хотхоны нүүр царай боллооМонгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Бархүү, Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг нарын гэр бүл “Эрхэт...
Монголчууд мууранд илүү хайртайг баталсан газрын зурагНохой, муур, яст мэлхий ч байсан гэсэн гэртээ амьтан тэжээдэг хүн болгоны хийдэг нэг зүйл бол зургийг нь олон нийтийн сү...