Байгалийн үзэсгэлэнт газар: улаан тайга

Zindaa

Байгалийн үзэсгэлэнт газар: улаан тайга"

Play all audios:

Loading...

Улаан тайга нь Хөвсгөл аймгийн Баянзүрх, Улаан-Уул сумдын дэвсгэр нутагт оршдог. Гадаргын өвөрмөц тогтоц, экосистемийн төлөөлөл, ховор амьтан, ургамлын тархалт, байршил, шинжлэх ухааны ач


холбогдолтой, эртний мөстлөгийн том төвүүдийн нэг, цэвэр усны арвин нөөц бүхий нутаг юм. Улаан тайгын нуруу, түүний салбар уулсыг Хөвсгөл орчмын өндөр уулстай харьцуулахад бөмбөгөрдүү


хавтгай, заримдаа мөстлөгийн үйл ажиллагаагаар элэгдэж тэгширсэн гадарга бүхий орой хяртай бөгөөд ийм тэгшрэлийн гадарга нь хэдэн арван километр үргэлжлэн тогтсон байдаг. Улаан тайгын


нурууны төвөөс Хөг, Бус, Мунгараг, Гуна, Дэлгэрмөрөн гэсэн таван том гол, тэдгээрийн цутгал олон голууд эх авч урсдаг. Эдгээр голууд нь Енисей болон Сэлэнгэ мөрний эх болдог төдийгүй цэвэр,


тунгалаг усны арвин их нөөцтэй юм. Ойн нөөцийн ихэнх нь дээрх голуудын савд тархана. Энд шинэс, шинэс-хушин ой зонхилох бөгөөд Хорьдол сарьдаг, Тэнгис - Шишгэдийн ай савыг бодвол ойн нөөцөөр


их юм. Ялангуяа Бус, Дэлгэр мөрний хөндий бусдаас өргөн тавиу, үнэмлэхүй өндрийн хувьд харьцангуй нам түвшинд орших тул энд жинхэнэ тайгын хэв шинжит ой тархсан байдаг онцлогтой. Улаан


тайгад дархан цаазат болон ховор амьтдаас аргаль, янгир, ирвэс, баавгай, буга, хандгай, булга, хүдэр, халиу, зэрлэг цаа, шувуудаас алтайн хойлог, явлаг сар, цагаан сүүлт, бүргэд амьдардаг.


Эдгээрээс аргаль, ирвэс, халиу зэрэг амьтдын тоо цөөрч тархац нутаг нь эрс багассан байна. Мөн энэ нутагт байран оршиж байсан зэрлэг цаа тоо толгойн хувьд эрс цөөрч улмаар дайжин


Тэнгис-Шишгэдийн савд нутаглах болжээ. Улаан тайга нь сум, багийн төвөөс алслагдмал, улсын хил дагуу орших өндөр уул, ой тайга бүхий бартаа ихтэй нутаг тул газрын ашиглалт байхгүй учраас энэ


орчны эко системийн унаган төрх хөндөгдөлгүй явж ирсэн байна.


Trending News

Standard chartered, ccbc банкууд монголын банкуудын дансыг хаахаа мэдэгдээд байна

Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хоёр жилийн өмнөхөөс дээрдсэн ч олон улсын томоохон банкууд Монголын зах зээл эрсд...

Согтууруулах ундаа худалдаалахыг хориглох хугацааг сунгалаа

Архангай аймгийн Засаг даргын 2020 оны  гуравдугаар сарын 16-ны өдрийн а/150 дугаар захирамжаар шинэ коронавируст халдва...

Айлчлалын тойм| хэлэлцээ + түншлэлийн ахиц + хамтарсан мэдэгдэл

_МАНАЙ СУРВАЛЖЛАГЧ ТОКИО ХОТООС МЭДЭЭЛЖ БАЙНА._  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар...

Мойсес сан-николас

  Бельгия   Андорра * Возраст 31 год * Действующий Да * Дата рождения 17 сентября 1993 * Вид спорта Футбол * Амплуа Спор...

Зиндаа - таныг тодорхойлно!

ГАР УТАСНААСАА ПОС ТӨХӨӨРӨМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО __ 2024 оны 02 сарын 26   |   __ 0...

Latests News

Байгалийн үзэсгэлэнт газар: улаан тайга

Улаан тайга нь Хөвсгөл аймгийн Баянзүрх, Улаан-Уул сумдын дэвсгэр нутагт оршдог. Гадаргын өвөрмөц тогтоц, экосистемийн т...

Францын багет талхыг дэлхийн өвд бүртгүүлэх санал гаргажээ

Франц улс багет талхаа ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгүүлэхээр зорьж байна гэж тус улсын Соёлын сайд Розелин Башле мэдэгджэ...

Б. Батнягт: хүүхдийн парк бол "бодь интернэйшнл" группийн нийгмийн бүтээн байгуулалтын хамгийн гоё амбиц

Сүүлийн өдрүүдэд "Үндэсний соёл амралтын хүрээлэн" буюу паркийн газрыг устган сүйтгэж байгаа тухай ажлын зураг...

Хошин "шоу” нийгмийн оюун санааны эмгэнэл

_-ТА ХОШИН ШОГИЙН ТОГЛОЛТ ҮЗЭЖ БАЙНА УУ?_ _- ҮГҮЙ_ _- ЯАГААД?_ _- “Хошин шог дандаа л хүн доромжилдог. Хүнийг дуурайж бо...

Британийн худалдааны элч жулиан найттай уулзалт хийв

ИБУИНХУ-д 2018 оны аравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа “Зэрлэг амьтан, ургамлын хууль бус худа...

Top