"хог"-оо буцаан авч, хотыг хохиролгүй болгохыг шаардаж байна
"хог"-оо буцаан авч, хотыг хохиролгүй болгохыг шаардаж байна"
Play all audios:
Одоогоос таван жилийн өмнө үндэсний үйлдвэрлэгч “ТЧМ” компани хаягдал гялгар уут ашиглан замын хашлага, тусгаарлагчийн ажил гүйцэтгэсэн байдаг. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн, хаягдал
ашигласан сайн талтай хэмээн магтуулах өдөр байсан ч хоёрхон сарын настай ажил хийсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлж, тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүлийн чихнээс нэг “сайн” хонх уясан.
Харамсалтай нь, нийслэлийн төсвийн хөрөнгөөс гарган барьсан хуванцар хашлагын асуудал тэгсгээд намжсан юм. Хотын өнгө үзэмжид таагүй, эдэлгээний хувьд чанаргүй хэмээн ад үзэгдсэн замын
хуванцар хашлага 2016 онд өнгө төрхөө өөрчилж, хотын нэлээн олон цэгт байршсан. Шар, улаанаараа алаглах хашлагыг анхандаа иргэд, жолооч нар өнгө үзэмжтэй, олон улсын стандартад нийцэх юм
хэмээн сайшаалтай хүлээж авсан ч тун удалгүй эвдэрч хэмхэрч, замаар нэг хог болон тарах болов. Ямар сайндаа л жолооч нар энэ хогоо хураагаач, замын хөдөлгөөнд саад болж байна хэмээн
бухимдацгааж байна. Түүгээр ч зогсохгүй хашлага мөргөсөн жолоочийг "Хотыг хохиролгүй болго" хэмээн зургаан түмпийг /Хашлагын нэг хэсэг/ сая гаруй төгрөгөөр үнэлэн төлүүлдэг байна.
Бусад оронд энэ замын хашлагыг ашигладаг ч эвдэрч, хэмхрэх тохиолдол тун бага. Учир нь түмпийн материал нь хуванцар биш байдаг бөгөөд зөөлөн, зузаан резинэн материалаар хийдэг байна. Мөн элс
эсвэл усаар дүүргэн ашигладаг аж. Тодруулбал, олон улсад зам дээр хуванцар хашлага огт ашигладаггүй гэсэн үг. Гэтэл манайд хэрэглэж буй энэхүү хашлагын хамгийн чанартай нь дэлхийн
худалдааны “Алибаба” сайт дээр 23 ам.доллар буюу 66 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Зургаан түмп ихдээ л 400 орчим мянган төгрөг аж. Хэн гэдэг даргын, хэрхэн хийсэн шахаа вэ гэдэг
тухай энд ярихгүй өнгөрье. Хамгийн гол нь хогоо буцаан авч, хотыг хохиролгүй болгохыг иргэд, олон нийт шаардаж буй юм.
Trending News
Иойн хэнд, защитникНе удалось загрузить данные Пожалуйста, попробуйте обновить страницу Обновить...
Гудмундур ТорбьорнссонСпортсмены Гудмундур Торбьорнссон Нападающий Дата рождения: 19.04.1957 Главное Участие в матчах Дата Матч События Минут ...
Зиндаа - таныг тодорхойлно!ЭМЧ, БАГШ НАР ОРОЙН ЦАГААР УГААГЧ, КАССЫН АЖИЛТАН ХИЙЖ, АМЬ ЗУУЖ БАЙНА __ 2022 оны 10 сарын 07 | __ 10...
Зиндаа - таныг тодорхойлно!О.МӨНХЖИН, Б.ГАНТИГ, Б.ЭРХЭМБАЯР НАРЫГ СУЛЛАЖ, ХИЛИЙН ХОРИГ ТОГТООЛОО __ 2023 оны 02 сарын 06 | __ 5...
Ардчилсан нам амьдУлс төрийн намын үндсэн үйл ажиллагаа нь сонгуулиар төрийн бодлого тодорхойлох эрх мэдэлд хүрэхийн төлөөх үйл явц. Сонгу...
Latests News
"хог"-оо буцаан авч, хотыг хохиролгүй болгохыг шаардаж байнаОдоогоос таван жилийн өмнө үндэсний үйлдвэрлэгч “ТЧМ” компани хаягдал гялгар уут ашиглан замын хашлага, тусгаарлагчийн а...
Эдийн засгийн хар тамхи ба донтолӨмнөх нийгмийн үед бид бодол санаагаа заримдаа буруу ярьж илэрхийлдэг байсан боловч харьцангуй зөв ойлгож сэтгэдэг хүмүү...
13 настай охинХүчирхийлэл. Олон төрөл байх. 13 настай охиныг хүчирхийлсэн дуулиан намжаагүй байна. Хүний ёсноос гадуур загнасан эт...
КОВИД-19 | Хойд хөрш ОХУ-д нөхцөл байдал хүндэрлээНийтлэлчид ТВ8Өглөөний сонин Аудио зохиолЗиндаа СэтгүүлMobile TVБаасан2025.06.13Эхлэл Улс төр Сонгууль-2024 5Ш АЖИЛЛАГАА...
Хонконгийн хууль тогтоох зөвлөлийн сонгуулийг хойшлуулах нь хууль ёсны, зайлшгүй шийдвэр- ХОНКОНГТ “КОВИД-19” ХАЛДВАР ТАРХАЛТ СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД УЛАМ НЭМЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ДОТОР БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 10 ГАРУЙ ХОНО...