Төл мал өмнөх долоо хоногоос 500 мянгаар нэмэгдлээ
Төл мал өмнөх долоо хоногоос 500 мянгаар нэмэгдлээ"
Play all audios:
2018 оны 5 дугаар сарын 25-ны байдлаар оны эхний 28.2 сая хээлтэгчийн 63.0 хувь буюу 17 сая 750.0 мянган эх мал төллөж, 16 сая 828.3 мянган төл бойжиж байна. Энэ нь Монгол Улсын мал сүрэг
одоогийн байдлаар 53.9 мянган ботго, 402.9 мянган унага, 781.6 мянган тугал, 9 сая 636.0 мянган хурга, 6 сая 912.0 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төл бойжилт 95.9 хувьтай байна. Мал
төллөлт өмнөх 7 хоногоос 500.0 мянгаар нэмэгдлээ. 2018 ОНЫ 5 ДУГААР САРЫН 18-НЫ МЭДЭЭ 2018 оны 5 дугаар сарын 18-ны байдлаар оны эхний 28.2 сая хээлтэгчийн 60.6 хувь буюу 17 сая 68.3
мянган эх мал төллөж, 16 сая 310 мянган төл бойжиж байна. Энэ нь Монгол Улсын мал сүрэг 51.4 мянган ботго, 333.8 мянган унага, 681.9 мянган тугал, 8 сая 958.0 мянган хурга, 6 сая 284.0
мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төл бойжилт 96.3 хувьтай байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 800 мянгаар нэмэгдлээ. 2018.05.11-НИЙ МЭДЭЭ Оны эхний 28.2 сая хээлтэгчийн 57.9 хувь буюу 16 сая
318.0 мянган эх мал төллөж, 15 сая 465 мянган төл бойжиж байна. Энэ нь Монгол Улсын мал сүрэг одоогийн байдлаар 49.4 мянган ботго, 281.2 мянган унага, 611.6 мянган тугал, 8 сая 567 мянган
хурга, 5 сая 951 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төл бойжилт 95.0 хувьтай байна. Малчид, хөдөлмөрчид та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэе. 5 дугаар сарын
12-ноос ихэнх нутгаар дулаарч, салхи ширүүсч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 12-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газар,
баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13,14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн хагаст бороо, хур тунадас орно. Салхи 12,13-нд зарим газраар, 14-нд
ихэнх нутгаар, 15-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар
шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар сэрүүснэ гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Trending News
Хойд Солонгос коронавирусийг ингэж ЯЛЖЭЭНийтлэлчид ТВ8Өглөөний сонин Аудио зохиолЗиндаа СэтгүүлMobile TVДаваа2025.06.02Эхлэл Улс төр Сонгууль-2024 5Ш АЖИЛЛАГАА ...
Ерөнхий сайд асан ч. Сайханбилэг интерполд гомдол гаргажээАТГ-аас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзо...
Ковид-19 | коронавирус 149 удаа мутацад оржээХятадын судлаачид шинэ төрлийн коронавирусний хоёр дэд төрлийг илрүүлснээс нэг нь нөгөө дэд төрлийгөө бодвол илүү халдва...
“шаварт унасан шарын эзэн” хүчтэй буюу үндсэн хуулийн зөвшилцөх хэлэлцүүлэг эхэллээҮндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, нэгдүгээр шатаа даваад байна. Тэгвэл Төрийн тэр...
Энэ олон тоглолтын алийг нь үзэх вэ та минь ээ?__Хаврын тэргүүн сар тал дундаа орж дуучид, бусад уран бүтээлчдийн цэнгүүн шил даран үргэлжилсэн хавар цаг нэгэнтээ иржэ...
Latests News
Төл мал өмнөх долоо хоногоос 500 мянгаар нэмэгдлээ2018 оны 5 дугаар сарын 25-ны байдлаар оны эхний 28.2 сая хээлтэгчийн 63.0 хувь буюу 17 сая 750.0 мянган эх мал төллөж, ...
Зиндаа - таныг тодорхойлно!139 САЯ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ХЭРЭГЛЭГДЭХҮҮН ОЛГОЛОО __ 2025 оны 02 сарын 07 | __ 0...
Г. Мандахнаран дөрвөн өөр жинд долоо дахь түрүүгээ хүртэвЧөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 74, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68, 72 кг-...
Богино хэмжээний кино i нэг ертөнц, хоёр өнгө_ZINDAA.MN ЭНЭ УДАА МЗЭ-ИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧ ТҮМЭНБАЯРЫН БУМ-ЭРДЭНИЙН ЗОХИОЛ ”НЭГ ЕРТӨНЦ, ХОЁР ӨНГӨ” ӨГҮҮЛЛЭГЭЭС СЭДЭВЛЭН...
Анхаар: голио сорж болохгүйНэлээд эрт цагаас голионы бөгс сорох нь биеийн өвчинд сайн, зарим өвчнийг эдгээдэг гэх үгс яг л домог яриа шиг олны дунд...