Хулхи цагаан будаа худалдсан компаниудыг 230 мянгаар торгож, 93 кг будааг нь устгав
Хулхи цагаан будаа худалдсан компаниудыг 230 мянгаар торгож, 93 кг будааг нь устгав"
Play all audios:
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар /НМХЕГ/-аас нэг сарын хугацаанд манайд импортоор орж ирдэг 11-н төрлийн будаанд шалгалт хийсэн байна. Шалтгалтад Сакура, Алейка, Бөмбөөлэй, Фүжи,
Сувд зэрэг 11 нэрийн цагаан будааг лабораториороор шинжилжээ. Ингэхэд "Агь" компанийн импортлон оруулж ирдэг "Слава", "Булган хүнс" компанийн "Жерак"
будааны хугацаа дууссан байжээ. Хугацаа нь дууссан дээрх будаануудыг "Боса", "Сансар" худалдааны төвүүд худалдаалж байсан нь шалгалтаар илэрсэн байна. Энэ нь цахим
ертөнцөд дуулиан тарьж, иргэдийн гомдлыг төрүүлээд байсан нь үнэн болохыг батлав. Тухайн үед мэргэжлийн хяналтынхан онлайнаар будааны талаар мэдээлэл тараасан иргэд хэн нэгний захиалгаар
компанийн нэр хүндэд халдаж байна гэх байр суурийг илэрхийлж байсан билээ. Тэгвэл иргэдийн гомдол үнэн болж, компаниуд хугацаа нь дууссан будаа худалдаалж байсан нь ийнхүү илчлэгджээ. Манай
улсад БНХАУ, ОХУ, Вьетнам, Энэтхэг, Тайланд, Австрали, БНСУ, Япон, АНУ гэсэн есөн улсаас импортын цагаан будаа орж ирдэг. Гэвч БНХАУ-аас ирдэг цагаан будааны 95 хувь нь хаяг шошгоны
зөрчилтэй, үйлдвэрлэсэн болон хадгалалтын хугацаа бичигдээгүй байсан аж. Мөн импортын будаа оруулж ирдэг дотоодын томоохон компаниуд тухайн будааныхаа үйлдвэрлэсэн, савласан он сар, хугацааг
нь зөрүүлж тавьдаг нь шалгалтаар илэрчээ. Улсын байцаагчид шалгалтын явцдаа хадгалалтын хугацаа нь дууссан хоёр нэрийн 93 килограмм цагаан будааг устгаж, 228 мянга 800 төгрөгийн торгуулыг
"Агь", "Булган хүнс" компаниудад тавьжээ. Шалгалтаар компани, аж ахуйн нэгжүүд нэрийн бүтээгдэхүүнийх нь хадгалалтын хугацаа нь дууссан байхад хүнсний сүлжээнээс буцаан
татан авалт хийдэггүй, шууд борлуулдаг байсан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Мөн тухайн будааныхаа савласан хугацааг үйлдвэрлэсэн хугацаа гэж шогшо дээр тэмдэглэсэн байжээ.
Trending News
Гутай, шургадаг, наймт голуудыг газрын зургаас хасаж, бүлэг ордыг ашиглах гэж байнаМаргааш бас нөгөөдөр ч энэ улс оронд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Өнөөдрийн тухайд бид хөрөнгө мөнгөний хязгааргүй хэрэгцээгэ...
Ковид-19 | коронавирус 149 удаа мутацад оржээХятадын судлаачид шинэ төрлийн коронавирусний хоёр дэд төрлийг илрүүлснээс нэг нь нөгөө дэд төрлийгөө бодвол илүү халдва...
Финландын нисэх хүчний сүлднээс “хас тэмдэг” хасагдлааФинландын нисэх хүчний сүлдэнд 1918 оноос хойш дүрслэгдсэн байсан хас тэмдгийг Засгийн газрын шийдвэрээр авч хаях шийд г...
Замын цагдааг алгадсан эмэгтэйн жолооны эрхийг хаслааОлон нийтийн сүлжээгээр урсгал сөрж явсан эмэгтэй жолооч цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэж, биед нь халдаж буй бичлэг ...
Мартагдсан өсөлт эргэж ирэвАлбаныхан дээшээ 500, доошоо 50 төгрөгөөр хэлбэлзэх валютын ханшийг ажиглах хойгуур хоёр жил орчим мартагдсан шатахууны ...
Latests News
Хулхи цагаан будаа худалдсан компаниудыг 230 мянгаар торгож, 93 кг будааг нь устгавНийслэлийн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар /НМХЕГ/-аас нэг сарын хугацаанд манайд импортоор орж ирдэг 11-н төрлийн буд...
Энэ олон тоглолтын алийг нь үзэх вэ та минь ээ ?niitiin duuchid bol amid toglolt duulalt bhgui . bi uzdeggui . zugeer cd avaad sonschihdog . amar . 100 huvi amid bolson...
2021 оны монгол, хятадын соёлын солилцооны арга хэмжээний нээлт боллооМонгол, Хятадын хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг ахиулах, уламжлалт найрамдлыг нэмэгдүүлэх зорилгоор “ТӨМӨР ҮХЭ...
Эрдэмтэд кимчи КОВИД-19-ийг хөнгөн тусахад нөлөөлдөг болохыг тогтоожээНийтлэлчид ТВ8Өглөөний сонин Аудио зохиолЗиндаа СэтгүүлMobile TVБаасан2025.06.06Эхлэл Улс төр Сонгууль-2024 5Ш АЖИЛЛАГАА...
Г. Сүхбат: допин тойрсон маргааныг бөхчүүд гаргадагМонголын допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Допингийн төвийн гүйцэтгэх захирал Г.Сүхбат, ...