“оюутолгой”-гоос олно гэж найдсан 154. 9 тэрбум төгрөг сох дутах нь...

Zindaa

“оюутолгой”-гоос олно гэж найдсан 154. 9 тэрбум төгрөг сох дутах нь..."

Play all audios:

Loading...

Ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, иргэддээ тэгш хүртээх зорилготойгоор байгуулагдсан Хүний Хөгжил сангийн үйл ажиллагаанд тулгарсан асуудал хэд хэд байж ирсэн.  


Иргэн бүрт бэлэн мөнгөөр хишиг, хувь хавтгайруулан олгож байсан нь эдийн засагт үнийн өсөлтийн дарамтыг  нэмэгдүүлэх сөрөг үр дагавар үүсгэсэн, Орлогоос давсан зарлагыг санхүүжүүлж байсан нь


багагүй хэмжээний өглөг үүсгэсэн, 2010-2012 онуудад Хүний хөгжил сангийн орлогыг шууд зарцуулалгүйгээр 1.0 их наяд хүртэлх төгрөгийн хуримтлал үүсгэж уг хөрөнгөөр санхүүгийн хөрөнгө


оруулалт хийснээр 150.0 орчим тэрбум төгрөгийн хүүгийн ашиг хүртэх боломж алдагдсан гэхчлэн дурдаж болно. Тэгвэл энэ оны эхний 9 сард Хүний хөгжил санд ашигт малтмалын нөөц ашигласны


төлбөрөөр нийт 284.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр тооцсоноос 197.8 тэрбум төгрөг төвлөрч орлогын төлөвлөгөө эхний 9 сарын байдлаар 86.7 тэрбум төгрөгөөр тасарчээ. Тус санд төвлөрөх


ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 67.2 тэрбум төгрөгөөр тасарч, Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулсанаар төвлөрөхөөр тооцсон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн орлого 154.9


тэрбум төгрөг төсөвт төвлөрөхөөргүй байна. Мөн тус санд 70.0 тэрбум төгрөгийн ногдол ашгийн орлого орохоор тооцсон нь хүлээгдэж буй гүйцэтгэлээр 68.3 тэрбум төгрөг болж Хүний хөгжил сангийн


2013 оны тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө нийтдээ 223.8 тэрбум төгрөгөөр бага гарахаар байгаа аж. Оны эхний 9 сард тус сангаас нийт 214.7 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийхээс 204.1


тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийжээ. Эхний 9 сард тус сангийн төсвөөс иргэдэд өмнөх онуудад аваагүй хишиг, хувийг нөхөж олгоход 32.0 тэрбум төгрөг зарцуулахаас 27.4 тэрбум төгрөг,


хүүхдийн мөнгөнд 173.6 тэрбум төгрөг зарцуулахаас 168.6 тэрбум төгрөг зарцуулагдаж төсвийн зарлага эхний 9 сарын байдлаар зарлага 9.6 тэрбум төгрөгөөр хэмнэгджээ. Эхний 9 сард Эрдэнэс


Тавантолгой ХК-ийн өмнөх онуудад төвлөрүүлсэн урьдчилгаа төлбөрт 3.7 тэрбум төгрөгийг татварын орлогод суутган тооцлоо. Мөн 2013 оны 10 дугаар сарын эхэнд тус компанийн төлөх татвар,


төлбөрөөс нэмж 5.8 тэрбум төгрөгийг урьдчилгаа төлбөрийн өглөгт суутган тооцож, нийт суутган тооцсон хэмжээ 9.5 тэрбум төгрөг болжээ. Хүний хөгжил сангаас үлдэж буй саруудад Эрдэнэс МГЛ


компанитай байгуулсан урьдчилгаа төлбөрийн гэрээний дагуу нэмж 52.9 тэрбум төгрөгийг урьдчилгаа төлбөрт суутган тооцохоор байгаа бөгөөд 2012 оны төсвийн алдагдалыг санхүүжүүлэх зорилгоор


гаргасан Засгийн газрын бондын гэрээний дагуу 108.1 тэрбум төгрөгийн бондын төлбөрийг барагдуулна.  Өөрөөр хэлбэл хүний хөгжил сангаас 2013 онд нийт 170.5 тэрбум төгрөгийн өр, төлбөрийг төлж


барагдуулах шаардлагатай байгаа ба тус сангийн 2013 оны орлогын хэмжээ сангийн зарлага болон өр, төлбөрийг санхүүжүүлж хүрэлцэхээргүй байна. Хүний хөгжил сангаас 2013 онд нийт 282.8 тэрбум


төгрөгийн урсгал зарлагыг санхүүжүүлж, өмнөх 2010-2012 онуудын төсөвт авсан урьдчилгаа төлбөр болон Засгийн газрын бондын төлбөрт нийт 170.5 тэрбум төгрөгийг төлж барагдуулахад 453.3 тэрбум


төгрөг шаардлагатай байна. Үүний 397.6 тэрбум төгрөгийг төсвийн орлогоор санхүүжүүлж үлдэх 55.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газрын бонд гарган бүрдүүлэхээр УИХ-ын тогтоолын төслийг


боловсруулаад байна.


Trending News

Чөлөөт бөх: азийн ашт-д оролцох бөхчүүд (эмэгтэй)

Казахстанд бөхийн төрлийн олимпын эрх олгох Ази тивийн тэмцээн өндөрлөлөө. Харин 13-18-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн Ази...

Хүүхдүүдийг цасан дээр нүцгэн гүйлгэж чийрэгжүүлэх дасгал хийлгэдэг цэцэрлэг /фото/

Оросын Барнаул хотын “Родничок” хүүхдийн цэцэрлэгийн хүүхдүүд дүн өвлийн хүйтэнд цасан дээгүүр гүйлдэж, хүйтэн ус өөр лү...

ОЧ

Аав нэг өдөр залуухан орос дагуулаад гэртээ ирлээ. Монголоор маш цэвэрхэн ярьдаг. “Ийм залуу байж хаана монгол хэл сурда...

“оюутолгой”-гоос олно гэж найдсан 154. 9 тэрбум төгрөг сох дутах нь...

Ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, иргэддээ тэгш хүртээх зорилготойгоор байгуулагдсан Хүний ...

Наймын даваа: аварга н. Батсуурь гарьд б. Гончигдамбыг амлалаа

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны...

Latests News

О.Пүрэвбаатар: Өвөр Монголын их аварга “Хүүг минь бөх болгож өгөөч” гэж ирсэн

Мундаг хүндээ энэ спортод бүхэл юм аа зориулж байгаа даанч арчаагүй удирдагчтай улсад ажиллаж амьдрах там шүү дээ хариуц...

“сагсан бөмбөгийн дайн”-д хятад бууж өглөө

АНУ, Хятадын худалдааны дайн өндөрлөөгүй байхад хоёр их гүрний хооронд бас нэгэн тулаан гарсан нь “сагсан бөмбөгийн байл...

Уул усаа буртаглахыг аялж ЗУГААЛАХ гэхгүй

ТЭР ОТОГЛОХ ЦЭГТЭЭ САЙХАН ОО БАРЬЧИХААД ЭЗЭНГҮЙ ХАЯЧИХААР ЧИНЬ ДҮҮРЭЭД БӨГЛӨРӨӨД ҮНЭР ТАНАР НЬ ОЙРТОХ АРАГГҮЙ БОЛЧИХООР ...

Н. Оюундарь: бэлгийн дарамтад өртсөн хүмүүс хэүк-т гомдол гаргаж асуудлаа шийдүүлэх эрх зүйн орчин бий

УИХ-ЫН ГИШҮҮН, ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРООНЫ ДАРГА Н.ОЮУНДАРЬТАЙ ЯРИЛЦЛАА. ------------------------- -ТА УИХ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ...

“оюутолгой”-г шалгахад австралийн хуулийн байгууллагууд хамтрахгүй

Уул уурхайн салбарт тэргүүлэгч “Рио Тинто” компанийн хэрэгжүүлдэг “Оюутолгой” төсөлтэй холбоотой хэргийг шалгахад Австра...

Top