Мэдэгдэл | монгол руу чиглэсэн цахим халдлагыг тухай бүрт нь таслан зогсоож байна
Мэдэгдэл | монгол руу чиглэсэн цахим халдлагыг тухай бүрт нь таслан зогсоож байна"
Play all audios:
Монгол Улс руу, тухайлбал Үндэсний дата төв болон төрийн байгууллагууд руу чиглэсэн цахим халдлагын талаар гадаадын сайтуудад мэдээлэл гарсантай холбо Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн
аюулгүй байдлын газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний дата төв Улсын төсөвт үйлдвэрийн газар мэдээллийн аюулгүй байдлын талаар хамтарсан мэдэгдэл гаргалаа.
------------------------- Тус мэдэгдэлд дурдсанаар, 2020 оны 12 дугаар сарын 09, 10 ны өдрүүдэд Монгол Улс руу, тухайлбал Үндэсний дата төв болон төрийн байгууллагууд руу чиглэсэн цахим
халдлагын талаар гадаадын сайтуудад мэдээлэл гарлаа. Мэдээллийн утга нь “LuckyMouse” гэж нэрлэгдэх халдлагын бүлэг Windows үйлдлийн системийн “CVE-2017-118822” цоорхойг ашиглан халдах
оролдого хийсэн тухай бөгөөд халдлага үйлдэхдээ тухайн байгууллагын ажилтнууд руу хортой код бүхий цахим шуудан илгээх, ашигладаг программ хангамжаар нь дамжуулах арга замуудыг ашигласан
тухай өгүүлжээ. > Энэ төрлийн халдлагын оролдлогуудыг > Үндэсний дата төв 2020 оны 3 дугаар > сараас хойш илрүүлэн тухай бүр > зогсоох, холбогдох байгууллагад нь > мэдэгдэж
таслан зогсоох арга хэмжээ > авч байсан байна. Энэ хүрээнд > Эйблсофт ХХК 2020 оны 5 дугаар сард арга > хэмжээ авч халдлага үйлдэх нөхцөлийг > арилгасан талаар өөрсдийн цахим
> хуудсаараа мөн мэдээлэл өгсөн > байжээ. Төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газар болон Үндэсний дата төв хариуцан
ажилладаг бөгөөд төрийн мэдээллийн сүлжээнд холбогдох, ашиглах талаар Засгийн газраас тогтоосон журмын дагуу төрийн цахим мэдээлэл солилцох дэд бүтэц нь нэгдсэн хамгаалалтад байдаг. _МОНГОЛ
УЛС БОЛОН ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ РУУ ЧИГЛЭСЭН ЗОРИЛТОТ /TARGET/ ХАЛДЛАГА 2013 ОНООС ЭРЧИМЖИЖ ЭХЭЛСЭН БӨГӨӨД ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУД ТУХАЙ БҮРТ НЬ ХАЛДЛАГАТАЙ ХОЛБООТОЙ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ТӨРИЙН
БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ, ТАСЛАН ЗОГСООЖ БАЙГАА БОЛНО._ > Үндэсний дата төв руу сүүлийн > зургаан сарын хугацаанд өдөрт > дунджаар 66 сая орчим хандалт
хийгдэж > байгаагаас 14,600,000 орчим нь халдлагын > шинжтэй гэж бүртгэгддэг. Цаашид цахим шилжилт, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрх зүйн орчныг хангах чиглэлд Хувь
хүний мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн системийн тухай, Цахим аюулгүй байдлын тухай багц хуулийн төслийг боловсруулж 2021 оны 1 дүгээр улиралд багтаан батлуулахаар төлөвлөж
байна. Цахим халдлагууд нь зөвхөн төрийн байгууллага, ажилтнуудаас гадна иргэд, хувийн хэвшлийн байгууллагуудад мөн чиглэсэн байдаг тул дараах анхан шатны алхмуудыг мөрдөж хэвшихийг зөвлөж
байна. * Компьютер, гар утас болон бусад ухаалаг болон сүлжээний төхөөрөмжүүдийн үйлдлийн систем, хэрэглээний программ хангамж, вирусын эсрэг программуудын шинэчлэл/update-г цаг тухайд нь
болон автоматаар хийж байх. * Хортой код, компьютерийн вирусын эсрэг программ хангамж тогтмол ашиглах. * Интернэтээс үл мэдэгдэх, найдваргүй эх сурвалжаас программ, тоглоом татахгүй байх. *
Байгууллагууд өөрийн интернэт сүлжээ, цахим шуудангийн хэрэглээнд хяналт тавьж сэжигтэй үйлдэл, хортой кодоос хамгаалах арга хэмжээ авах. * Цахим шуудангаар ирсэн сэжигтэй мэйл түүний
хавсралтыг нээхгүй байх. * Гэрээсээ цахимаар ажиллах үед мэдээллийн аюулгүй байдлыг сайтар анхаарч, компьютерийг гэр бүлийн гишүүдтэй хамтран ашиглахгүй байх, ашигласан үед тусдаа
хэрэглэгчийн эрхээр орж байхыг тус тус зөвлөж байна. ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗАР ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ УЛСЫН ТӨСӨВТ
ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР
Trending News
Иойн хэнд, защитникНе удалось загрузить данные Пожалуйста, попробуйте обновить страницу Обновить...
“биологийн олон янз байдал"-ын өдрийг "бидний шийдлүүд байгальд байна" уриатай тэмдэглэж байна> ӨНӨӨДӨР “БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ > БАЙДАЛ”-ЫН ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ > БАЙНА. ЭНЭ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН > ШУА-ИЙН...
Египетэд эртний шар айргийн үйлдвэр олжээЕгипет, АНУ-ын археологичдын хамтарсан баг Египетийн Сохаг мужид эртний Абидос хотын хойд хэсэгт одоогоор дэлхийд хамгий...
Орон нутгийн иргэдийг 2020. 12. 18 хүртэл улаанбаатар хотоос явуулнаУлаанбаатар хотод байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний 06.00 цагаас 2020 оны ...
Жордан Барроуз, Дэвид Тейлор хоёр халз барилданаНийтлэлчид ТВ8Өглөөний сонин Аудио зохиолЗиндаа СэтгүүлMobile TVБаасан2025.06.13Эхлэл Улс төр Сонгууль-2024 5Ш АЖИЛЛАГАА...
Latests News
2020 оны “Шилдэг эмэгтэй тоглогч” Н.ДэлгэрзаяаНийтлэлчид ТВ8Өглөөний сонин Аудио зохиолЗиндаа СэтгүүлMobile TVБямба2025.06.14Эхлэл Улс төр Сонгууль-2024 5Ш АЖИЛЛАГАА ...
Авлига авсан Сангийн сайд асанд 8 жилийн ял оноолооГэтэл манайд шевцайрын банкинд луйварын хөрөнгөө хийсэн хэрэгтэн 2 хон жил шударга бус юмаа хэрэгтэн баярцогт гэсэнmanai...
Д. Нямхүү: 13 шинэ халдвар илэрлээЭрүүл мэндийн яам коронавирусний халдварын нөхцөл байдлыг мэдээллийг баярын өдрүүдэд ч тогтсон цагтаа хүргэж байгаа билэ...
Лодонгийн түдэв: монгол түмний эрхэмлэн шүтэх дээд оюун санаа_“ЗИНДАА” СЭТГҮҮЛИЙН ХОЙМОР “ЭРХЭМ ЗИНДАА” БУЛАНГИЙН ХҮНДЭТ ЗОЧНООР МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ТӨРИЙН ШАГНАЛТ, АРД...
Г. Сүхбат: допин тойрсон маргааныг бөхчүүд гаргадагМонголын допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Допингийн төвийн гүйцэтгэх захирал Г.Сүхбат, ...